Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 2025 оны төсвийн төсөлд АН-ынхан эсрэг байр суурьтай байгаа

Өнөөдөр /2024.11.04/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь ирэх оны төсөв, Төрийн өмч дээр эргэлдэж байгаа мөнгөний асуудал. Энэ асуудлын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонссон. Төсөв хэлэлцэж байгаа. Ардчилсан намын бүлэг төсөвт шүүмжлэлтэйгээр хандаж ирсэн. Энэ жилийн төсөв бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төсөв. Хамгийн олон сайд, яам ажилчидтай.

Гурван нам эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог бууруулна гэж гарын үсэг зурсан. Гэсэн ч бодит байдал дээрээ төрийн оролцоог эрс нэмэгдүүлээд явж байна.

2025 оны төсвийн төсөлд АН-ынхан эсрэг байр суурьтай байгаа. 2022 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 53 их наяд байсан бол төрийн өмч 60 их наяд байсан байна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнээс их хэмжээний хөрөнгө Төрийн өмчийн бодлого зохицуулах хороон дээр байна. Үүний үр ашгийг ярих юм бол хэцүү. 2024 оны дүнг үзвэл улсын төсвөөс гурав дахин их шахам мөнгө Төрийн өмч дээр эргэлдэж байна. Энэ тал дээр Ардчилсан намын бүлгийн зүгээс Ажлын хэсэг гарган ажиллана” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button