Нийгэм мэдээ

ГЗБГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Түүний хувьд эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байдаг. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан. Гэтэл ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа билээ.

Ц.Ганхүүгийн хувьд авлигын хоёр ч хэрэгт холбогдсон бөгөөд нэгийг нь ийнхүү шүүхэд шилжүүлжээ. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхтэй хамт өдүүлсэн хэрэг яасан нь тодорхойгүй хэвээр байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 5, 2024 11:13

хог

Зочин
Зочин
11 сар 5, 2024 13:20

Барах уу

Зочин
Зочин
11 сар 5, 2024 16:27

М�##�ийж м�##�тийсан харахаас авлигчин п�####� байна даа! Бас нэг муу уяач билүү, клипэнд гараад байсан биз дээ?

Холбоотой мэдээ

Back to top button