СПОРТ
Ш.Энхийн-Одын баг NCАА-н эхний хожлоо авлаа
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэллээ.
NCAA -ийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсч ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай, тоглогчтой үздэг болсон. Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй.
Шаравжамцын Энхийн-Од NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон анхны Монголын тамирчин. Гурав дахь жилдээ ийн тоглохдоо Ютагийн Их сургуулийн "Utah ubes" багт хүчин зүтгэх гэж байна. Тэрбээр энэ улирлын анхны тоглолтоо "Alcorn state braves" багийн эсрэг хийж 100:59 харьцаатайгаар хожлоо.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.