"Бусдын зураг, мэдээллийг ашиглан залилсан 324 гэмт хэрэг бүртгэгдлээ"
Өөрийн зураг мэдээллээ цахим сүлжээнд байршуулан олон нийтээс хандив тусламж хүссэн нийтлэлтэй олонтоо таардаг. Гэтэл хандив гуйсан нийтлэл бүрийн ард хэрэгцээтэй хүн нь байгаа эсэх эргэлзээтэй болжээ. Нэг үгээр хэлбэл, хүний мэдээллийг ашиглан олон нийтээс хандив гуйдаг хүмүүс олширсон байна.
Дээрх зурагт харагдаж буй мэдээллийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас эхний удаад энэ оны наймдугаар сарын 27, дараагийн мэдээллийг 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус бүртгэлд оруулж, Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээр мэдээллүүдийг олон нийтэд түгээж, бусдыг залилсан асуудалд Б.П-г холбогдуулан шалгаж буй..
-Энэ төрлийн залилах гэмт хэрэг он гарснаас хойш хэчнээн бүртгэгдэв, олон нийт энэ төрлийн залилах гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?
-Бусдын мэдээллийг ашиглан цахимд байршуулж хандив тусламж гуйх залилах гэмт хэрэг он гарснаас хойш 324 бүртгэгдсэн. Иймд олон нийт энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхгүйн тулд данс болон мэдээллийг нь сайн нягтлах хэрэгтэй" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.