Нийгэм мэдээ

"207 дугаар байрыг төр дахин барьж өгөх ч шинэ байрыг нь даатгал авна" гэжээ

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, шинээр барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус байрыг байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болоод байгаа юм.

Тодруулбал, аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, мөн сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Улмаар холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барихаар болж, гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгахаар болсон.

Гэвч даатгалын компаниуд тус байранд оршин сууж байсан ипотекийн зээлтэй, даатгалд хамрагдсан айлуудын хохирлыг төлнө. Гэхдээ хохирлыг нь төлсний хариуд хотоос барьж өгөх байшинг нь авна гэх асуудлыг үүсгэжээ.

Ингэснээр эрсдэлтэй үед хохирлоо барагдуулах гэж даатгал хийлгэж, мөнгө төлсөн иргэд өөрсдийн байраа алдахад хүрээд байгаа юм байна.

Энэ асуудал нь хуулийн талаас 100 хувь даатгалын компаниудын буруу болох юм. Учир нь Даатгалын тухай хуулийн 8.7-д даатгалын компани нөхөн төлбөр өгсөн бол буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Байшин барьж өгч байгаа хот "буруутай этгээд" биш. Тиймээс энэ байшинг булаацалдах хуулийн үндэс байхгүй.

Зүй нь банканд учирсан хохирол буюу зээлийн эрсдэлийг даатгал хариуцаж барагдуулах, иргэнд учирсан хохирол буюу байрыг хот барьж өгөөд буруутай этгээдээс мөнгөө гаргуулах ёстой юм. Түүнээс иргэд зээлээ хаалгаад байргүй үлдэх эсвэл даатгалаас нэг ч төгрөг авахгүй, өр зээлтэйгээ үлдээд байраа авах хуулийн заалт байдаггүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
11 сар 7, 2024 16:04

Даатг�##�ын компаниуд ёстой шог байгаа биз

ДААТГАЛД ХАМААГҮЙ
ДААТГАЛД ХАМААГҮЙ
11 сар 7, 2024 19:03

дААТГАЛЫНХАН БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 20:46

Нөгөөх л торгуудыг хариуцагчаар татна шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 22:02
Reply to  Зочин

тэр торгууд чинь хууль зүйн сайд байсан Цэндийн Мөнхоргилын худ нь гээ биздээ тэгээд бяртай байгаан бишүү хохирол ч төлөхгүй бултаад.

Зочин
Зочин
11 сар 7, 2024 22:01

Луйварчин даатг�##�ууд байна хууль нь буруу ч юмуу. Хохирлоо Дашваанжилаас аваач яахаараа иргэд байраа өгдгийн.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 09:14

1т төр үнэгүй байшин барьж өгөхгүй, захиргааны ерөнхий хуулийн дагуу хохирлоо буруутай этгээдээр төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн
2т даатг�##�ын тухай хуулийн 8.7-р буруутай этгээдээс нь даатг�##�ын компани мөнгөө нэхэх юм бна төр бас буруутай этгээдээс нь мөнгөө нэхэх юм байна. Буруутай этгээд нь 2 удаа байшингийн мөнгийг өгөх үү? байшингийн эзэн байраа бариулчаад дээр нэмээд даатг�##�аас мөнгө нэхэн үү? ямар ч суд�##�гаагүй ийм мэдээлэл оруулдаг нь ямар учиртай вэ?

Зочин
Зочин
11 сар 8, 2024 14:05

Ха ха энэ байшин баригдах гэж наян жил болох байхөө

Зочин
Зочин
11 сар 8, 2024 15:32

Төр яараараа барьдаг юм бээ хохироосон нь хэн бэ чанаргүй барьсан бас эзэн бга бизднн

Зүглэ
Зүглэ
11 сар 8, 2024 15:41

Даатг�##�д хамаагүй Дашид хамаатай.

Хартай
Хартай
11 сар 8, 2024 19:10

Газ дэлбэлсэн хохирол учруулсан коипанил иргэдд барилга барьж өгөх ёстойшдээ яаж ч бодсон ягаад төрийн ард түмний мөнгөөр шийдэх гээд бгаан бол

Зззочиночинз
Зззочиночинз
11 сар 9, 2024 09:04

Даатг�##�ын кампонууд болиочээ.ном дүрэмээ мэддэггүй юм уу.

Зочин
Зочин
11 сар 9, 2024 13:30

Яагаад төр барьж өгнө гэж....

Холбоотой мэдээ

Back to top button