Нийгэм мэдээ

"Гарын шууны дотор тал руу ам хамраа дарж, ханиаж найтаагаарай"

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалтын албанаас өнөөдөр /2024.11.09/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл хэлэхдээ "Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл, амны хаалтыг зөв зохистой зүүх, гараа угаах, зөв ханиалгаж, найтаах зэрэг энгийн аргуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэж зөвлөжээ.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн төвийн зүгээс хэрхэн зөв найтаах зөвлөв. Тодруулбал, гарын шууны дотор тал руу ам хамраа дарж ханиаж найтаавал, гар бохирдохоос сэргийлдэг аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button