Гадаад мэдээ

Бангкокт аялж буй жуулчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан хоёр монгол эрэгтэйг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкокт аялж буй жуулчдыг онилон эд зүйлсийг нь хулгайлж байсан Монгол Улсын гурван сэжигтний хоёрыг баривчиллаа гэж тус улсын khaosodenglish news мэдээллээ.

Тодруулбал, Өчигдөр /2024.11.11/ өдрийн 01.00 цагийн үед Тайландын Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид жуулчдын эд зүйлсийг хулгайлж байсан халаасны хулгайч 35 настай н.Содбаяр, 40 настай н.Уянгабаатар нарыг баривчилжээ. Мөн тус улсын цагдаа нар тэднийг долоо хоног тутам байршлаа өөрчлөн хулгай хийж байсан бүлэг этгээд гэдгийг онцоллоо.

Арваннэгдүгээр сарын 8-ны орой Сүхумвит Сой 33/1 дэх рестораны үүдэнд түрийвчээ хулгайд алдсан жуулчин эмэгтэй гомдол гаргасны улмаас цагдаа нар тус газар болсон үйл явдлыг бүхэлд нь тодорхой харуулсан камерын бичлэгийг хянаж үзсэн байна. Улмаар бичлэгээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээдийг илрүүлсэн бөгөөд тэд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь илэрчээ.

Тиймээс цагдаа нар тус газарт хяналт шалгалт хийж, хоёр сэжигтэн дахин хулгай хийхээр буцаж ирэх үед нь Сүхумвитын замаас баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогдсон байна. Тэд шинэ хохирогчдыг сонгон долоо хоног тутам байраа сольж хулгай хийдэг байжээ. Баривчлагдаад буй Монгол Улсын хоёр иргэн хамгийн сүүлд хулгай хийсэн хэргээ хүлээсэн байна.

Мөн тэдийг шөнийн цагаар хулгай хийсэн олон удаагийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ нь 1-7 жилийн хорих ял, 20,000-140,000 батын торгууль ногдуулдаг. Мөн тэд хулгайлагдсан эд хөрөнгөө хохирогчдод нөхөн төлөх шаардлагатай болох юм байна.

Харин камерт бичигдсэн гурав дахь сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид тэднийг илрүүлэхээр ажиллаж байна гэж тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza
11 сар 12, 2024 08:16

сайн байцгаана уу. БОЛЖ. Хулгайчууд хаанахынх~хэн байх ЁСТОЙ ТҮЙ Ч ХАМААГҮЙ АГААД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ. ТЭД ЯВСАН ГАЗАР БОЛГОНДОО БАРИГДАЖ~БАРИВЧЛАГДАЖ, ТЭРХҮҮ УЛСЫН ХУУЛИАР ШИЙТГЭГДЭЖ~ ЯЛЛАГДАЖ БАЙХДАА ТААРЧ~ТОХИРСОН ХӨГЦҮҮД.

Балиар гарууд
Балиар гарууд
11 сар 12, 2024 08:52

Устгав�##� таарна. Энд зам дээр, нийтийн дунд гай болж их явдаг ийм гарууд хэдэн 1000 аараа бэлчиж байна. Б�##�иар бүдүүлэг, том том яриатай ийм хулгайч нарыг хатуу шийтгэж тэмцэх ёстой. 15-20 жилийн өмнөх Европт бсан Монгол хулгайч нар �##�дартай, тэдний үр хөврөлүүдийг өчиггүй устгах хэрэгтэй байна.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 09:43

chawaas#aa

Ganhuyg
Ganhuyg
11 сар 12, 2024 09:55

MGL ulsiin irged yvsan gazar burtee hulgain heregt orj ulsiinhaa neriig buzarlaj olon jil bolloo , ene henii buruu ym be ?

Зочинhn
Зочинhn
11 сар 12, 2024 10:14

ulsiinhaa neriig gutaasan nudnii bulsi novshnuud

Зочин
Зочин
11 сар 12, 2024 10:26

Бүх насаар нь ажил хийлгэнэ үү, загас хооллоно уу өөрсдөө мэд ээ, манайх буцааж авахгүй.

zocin
zocin
11 сар 12, 2024 10:46

заяагүй юмнууд баригдаад байхдаа яахав дээ кккк

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
11 сар 12, 2024 11:46

. МАНАЙ ХАЛХУУД ШАЛ ХӨГИЙН...ЗҮГЭЭР ЯВЖ ЧАДАХГҮЙ ХАР МАЛНУУД

Зоч
Зоч
11 сар 12, 2024 12:07

Mongol hun hari gazar haramsaltai bna, Mongoliin ner

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
11 сар 12, 2024 12:15

Больж. Тэр улсынхаа хуулиар шийтгээд шоронд нь хатаав�##� таарна

Зочин
Зочин
11 сар 12, 2024 13:32

ичиж үхлээ б�##�иар юмнууд тэр шорондоо үхээсэй

Топор
Топор
11 сар 16, 2024 22:02

Манай энэ цагдаагын м�##�нууд л муу ажиллаж бн шд ! Цагдаагын дансанд бүртгэлтэй х�##�аасныханыг хилээр гаргахгүй бхад л болно шүү дэ !

Зочин
Зочин
11 сар 16, 2024 23:09

Бүртгэлтэй хулгайч , дээрэмчидээ хилээр гарахыг хориглоочээ . Тэдэнд хүний эрх гэж байхгүй шүү дээ

Зочин
Зочин
11 сар 17, 2024 09:35

Бангкок хилтонд морилждээ

Зочин
Зочин
11 сар 17, 2024 10:10

Монголын хуулиаар шиитгэх ёстой юм шиг авилгач хулгаачдыг

Холбоотой мэдээ

Back to top button