НИЙГЭМ

12 хоногийн зайтай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн залууг 5 сар шалгаж, прокурорт шилжүүллээ

Өнгөрөгч зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэрэг болоод таван сар өнгөрсөн ч түүнтэй холбоотой шүүх хурал одоогоор явагдаагүй, мөрдөх ажиллагаа сая 10 сард дуусаж, прокурорын байгууллагад шилжсэн байна.

Д-д хамаарах хоёр хэргийг эргэн сануулъя.

Хүний амь насыг хөнөөж, нуусан хэрэг нийслэлд гарсныг зургаадугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн байна. Алба хаагчид дуудлагын дагуу очиход эмэгтэйн цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байжээ. Амь хохирогчийн цогцос удсан байдалтай байсан тул хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг хэргийн газраас цуглуулж, шалгах ажиллагааг явуулсан.

Улмаар 32 настай З гэх эмэгтэйн цогцос болохыг тогтоож 2024 оны зургаадугаар сарын 8-9-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 20 настай Д-ийн гарт, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд 32 настай эмэгтэй З амиа алдсаныг тогтоосон юм. Дээрхээс харахад амиа алдсан З-ийн цогцос шүүгээндээ 12 хоносны дараа олсон гэсэн үг.

Үүнээс гадна зургаадугаар сарын 21-ны өдөр 16 настай Ш-ийн амь насыг хохироосон байна. Эхний хэргийн хохирогчийн цогцсыг олсон буюу сүүлийн хэргийн хохирогчийн амиа алдсан өдөр зургаадугаар сарын 21 болж таарлаа.

Хэргийг тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг хохироосон.

Тодруулбал, тухайн этгээд охиныг хөнөөхдөө гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож, жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. 

Тус хэргийн явцын талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажил сая 10 сард дуусаж, прокурорын байгууллагад яллах саналтайгаар хүргэгдсэн" хэмээсэн юм.

Яллах заалтын тухайд,

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

  1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2024 11:17

БҮХ НАСААР НЬ ХОРЬЁО ЛАЛАРЫГ ЯАСАН АЙМААР АЛУУРЧИН БЭ? СЭТГЭЦ НЬ ЗҮГЭЭР ҮҮ? ЭНЭ ХҮН

Зочин
Зочин
11 сар 14, 2024 11:20

Цаан чинь бага насны охидыг хулгайлдаг хэрэг газар аваад байна цагдаа нартай холбоотой нийтэд зарлахгүй нуугаад байна

Бодит байдал
Бодит байдал
11 сар 14, 2024 14:17

Шүүгч 8 жил өгнө, 28тай гарч ирэх нь .дахиад 10 -д эмэгтэй хөнөөх нас байж л байна.Хөнөөгөөд бай хөнөөгөөд бай,харин шүүгчийн хүүхдийг хөнөөхөө мартав,яргачаан!

Зочин ок
Зочин ок
11 сар 14, 2024 23:01

Буудах ял

Холбоотой мэдээ

Back to top button