Нийгэм мэдээ
"The MongolZ" баг монгол дахь фенүүдтэйгээ уулзана

Одоогийн байдлаар MongolZ баг HLTV-ийн чансаагаар дэлхийд есдүгээр байрт, Valve Global-ийн чансаагаар тавдугаарт бичигдэж байна.
Хамгийн сүүлд Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, YaLLa Compass 2024, MESA Nomadic Masters Spring 2024 зэрэг хэд хэдэн олон улсын тэмцээнд багаараа ялснаар шилдгүүд гэдгээ дахин баталсан. Мөн CS багууд дундаа хожсон шагналын нийт мөнгөн дүнгээрээ дэлхийд дөрөвдүгээр байрт явж буй.
Энэ сард буюу арваннэгдүгээр сарын 22-ний өдөр MongolZ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрсдийн дэмжигч, фэнүүдтэйгээ уулзахаар болсноо зарлалаа.
Тус багийг танилцуулбал,
- Дасгалжуулагч - Баянбатын "maaRaa" Эрдэнэдалай
- Тоглогч - Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай /Багийн ахлагч/
- Тоглогч - Мөнхболдын "Techno4K" Содбаяр
- AWP-er - Банзрагчийн "910" Өсөхбаяр
- Тоглогч - Батболдын "mzinho" Аюуш
- Тоглогч - Мөнхболдын "Senzu" Азбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.