Нийгэм мэдээ
Хөгжлийн банк өрөнд хураагдсан 17 обьектийг 50 хувь хямдруулж, дуудлагаар худалдана

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулна.
Хоёр дахь удаагийн энэхүү албадан дуудлага худалдааг зах зээлийн үнээс 50% хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлэн үнэ хаялцуулж, нээлттэй хэлбэрээр явуулна. Үүнд дараах үл хөдлөх хөрөнгүүд багтаж байгаа бөгөөд байрлал, хэмжээг дэлгэрүүлэн хүргэж байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах,
- Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр,
- Далан 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр,
- Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн талд, "Гандирс" худалдааны төвийн 3 дугаар давхрын зүүн хэсэгт байрлах 303 м.кв Ажлын байр,
- Далан 0 дугаар гудамж, Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн талд байрлах 979.5 м.кв талбай бүхий Худалдаа үйлчилгээний барилга,
- Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн хэсэгт байрлах 351 м.кв талбай бүхий Зоогийн газар, 423 м.кв болон 298 м.кв талбай бүхий Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай, 441 м.кв талбай бүхий Ажлын байр,
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн засмал замын 2 км-т байрлах
- 203,481 м.кв /20.35 га/ талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газар,
- 621.91 м.кв талбай бүхий Ажилчдын байр-5А,
- 1,044.22 м.кв талбай бүхий Амрах байр-5Б,
- 236.28 м.кв талбай бүхий Эмнэлгийн байр,
- 376.51 м.кв талбай бүхий Зоогийн газар,
- 249.5 м.кв талбай бүхий Худалдаа үйлчилгээний байгууламж,
- 221.21 м.кв талбай бүхий Үйлчилгээний байр,
- 60 хувийн гүйцэтгэлтэй 1,044.22 м.кв талбай бүхий Амрах байр-5Г,
- 95 хувийн гүйцэтгэлтэй 1,044.22 м.кв талбай бүхий Амрах байр-5В.
- Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат (15170) Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байранд байрлах 258.7 м.кв талбай бүхий орон сууцыг худалдана.
Дуудлага худалдааны шинэчлэгдсэн тов хараахан гараагүй байгаа бөгөөд тов гармагц мэдээлэх болно гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэ