ЭДИЙН ЗАСАГ

Энэ онд биржээр нийт 451 удаа уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалжээ

Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 451 удаагийн арилжаагаар 19.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжсан байна. Нийт 7 тэрбум 438 сая төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны III улиралын тайланд дурджээ.

Нүүрс гэхэд энэ онд 17 мянга 798 тонн буюу 6.9 тэрбум төгрөг, төмрийн хүдэр, баяжмал 1778 тонн буюу 423 сая төгрөг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 15.4 тонн буюу 8.1 сая төгрөг, зэсийн баяжмал 6 тонн буюу 40.5 сая төгрөгийн арилжаа хийжээ. Дуудлага арилжаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 9.6 хувь бөгөөд нийт 247 удаагийн нүүрсний  дуудлага арилжаа явагдсан бөгөөд 1 удаагийн нүүрсний арилжаагаар дунджаар 72.1 мянган тонн нүүрсийг  28.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Нийт арилжааны 36.9 хувийг коскжих нүүрс, 32.3 хувийг дэгдэмхий бодис дундаж коксжих нүүрс, 17.6 хувийг баяжуулсан коксжих нүүрс, 6.0 хувийг баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, 5.4 хувийг эрчим хүчний нүүрс, 1.1 хувийг дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс, 0.5 хувийг баяжуулсан сул коксжих нүүрс, 0.1 чийг багатай хүрэн нүүрс, 0.04 хувийг дэгдэмхий бодис их хийн нүүрс тус тус эзэлжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button