СПОРТ
FIBA: Өнөөдөр манай улсын баг Японы эсрэг тоглоно
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай улсын шигшээ баг Азийн хүчирхэг багууд болох Япон болон БНХАУ-ын шигшээ багтай тоглохоор учраа таарсан.
Тэгвэл эхний тоглолт өнөөдөр Япон-Монголын хооронд болно.
Өнөөдрийн тоглолттой багуудын талаар мэдээлэл хүргэвэл,
Манай багтай тоглох Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглож байсан Юта Ватанабэ, Жош Хокинсон нар багтсан. Япон-Монголын тоглолт 5000 хүний багтаамжтай Японы Үцүномиягийн Nikkan Arena Tochigi” цэнгэлдэхэд болно. Тоглолтыг 18:00 цагаас Premier sports network-603 суваг шууд дамжуулан үзүүлэх юм.
Манай улсын баг тамирчдын хувьд өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг 12 тоглогчийг сонгосон юм.
- А. Азбаяр
- Б. Билгүүн
- А. Энхбаясгалан
- О. Эрдэнэцогт
- Ч. Маргад
- Г. Одбаяр
- Ч. Ихбаяр
- Г. Болор-Эрдэнэ
- М. Өлзий-Орших
- Т. Ууганбаяр
- Б. Тулуй
- Э. Саруул-Эрдэнэ нар өнөөдөр эхний тоглолтоо хийнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.