207 орон сууцны зарим иргэд өрнөөс мултарч, байргүй үлдэнэ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, шинээр барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус байрыг байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болсон. Энэ хүрээнд тухайн орон сууцыг нураах тендерийг зарлана гэдгийг албаныхан мэдээлсэн.
Мөн тус байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн юм.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд толгой хорогдож байгаа. Улмаар жил тойрсны эцэст төр тэдний талд шийдвэрлэсэн ч даатгалын компаниуд тус байранд оршин сууж байсан ипотекийн зээлтэй, даатгалд хамрагдсан айлуудын хохирлыг төлнө. Гэхдээ хохирлыг нь төлсний хариуд хотоос барьж өгөх байшинг нь авна гэх асуудлыг үүсгэсэн.
Энэ асуудал нь хуулийн талаас 100 хувь даатгалын компаниудын буруу болох юм. Учир нь Даатгалын тухай хуулийн 8.7-д даатгалын компани нөхөн төлбөр өгсөн бол буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Байшин барьж өгч байгаа хот "буруутай этгээд" биш. Тиймээс энэ байшинг булаацалдах хуулийн үндэс байхгүй гэдгийг хуульчид тайлбарлаж буй.
Улмаар эл асуудалтай холбоотойгоор оршин суугчид яагаад, хохирол амсах нөхцөл байдалтай болсныг тус байрны оршин суугч иргэн ил болгов.
Тодруулбал, тухайн иргэн банкнаас орон сууцны зээл авч, зээлийн барьцаагаа даатгуулсан. Даатгалын хураамжийг банк автоматаар татаж гэрээ сунгагдаж явдаг. Осол болохын өмнө банк даатгалын төлбөрийг татаж, иргэн гэрээ сунгагдсан гэж бодож явсан. Гэтэл ослын дараа гэрээ сунгагдаагүй гэдгийг олж мэдсэн байгаа юм. Учрыг нь асуухад, тухайн жил банк даатгалын компаниа сольсон ба банкны ажилтан (даатгалын зуучлагч) иргэнээс татсан мөнгөө даатгалын компани руу шилжүүлэхээ мартсан байжээ.
Улмаар асуудал гарсны дараа банк “мартсан” ажилтныхаа бурууг хүлээн зөвшөөрч хохирол гэх 16 сая төгрөгийг санал болгосон байна. Гэвч оршин суугчийн эл асуудлаас үүдэн амсаад буй хохирол нь 100 гаруй сая төгрөг байгаа юм.
Ингээд оршин суугч СЗХ-нд гомдол гаргахад банк энэ хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн байна. Харин банк эл асуудлыг зөвшөөрдөггүй “16 саяыг авбал ав, энэ нь бид өөрсдийн буруу гэж өгөөгүй шүү "нийгмийн хариуцлагын хүрээнд" өгч байгаа юм” гэсэн тайлбар өгчээ.
Хуульд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулсан бол тухайн байгууллага хариуцан төлж, дараа нь ажилтнаасаа нэхэмжлэх хуулийн зохицуулалт бий.
Иргэн хуулийн этгээдтэй гэрээ хийсэн болохоос банкны ажилтан, хувь хүнтэй гэрээ хийгээгүй. Шүүхээр явбал ялж таарна. Гэхдээ энэ нь 2-3 жил болох аж. Энэ хооронд зээлийн хүү, Өмгөөлөгч авах, хурал хойшлох гээд хохирсон оршин суугчид чирэгдэл үүсэх юм байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даатг�##� ч тнгэх эрхгүй.
Иргэд хохирогч болоод үлддэг улсад амь зууж бгаашүү
Тэр даам гарцан даатга-л, банкуудыг нь татан буулгачихаач.
Shudarga bus yumaa. Unenheer haramsaltai, zugeer l ger orontoigoo saihan amidarj baisan humuusiig gudamjind gargachihaj bgamu, buruutai etgeeduud yaasan be, ylanguya ter yamnii nuhur!!!
Bas ter muu material ashiglaj barilga barisan zuvshuurul olgoson geed buh shatnii humuus!!!
Яах гэж даатгасан юм болж бна.
Гэнэтийн осол байг�##�ийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт г�##� ус ордог бөлгөө.
монголд даатг�##�ын харилцаа хэзээ ч шударга явагдадгүй. иргэд л хохироод хоцордог энэ бол бодит үнэн
Гэрээ хийсэн л бол хууль зохицуулаад өгнөө банк бол ашгын төлөө нүдээ ухаж өгхөөс буцахгүй....
Bid hohirogcj bolood ulddeg
Яг буруутай этгээд нь жолооч нар л биз дээ
Даш төлөх ёстой . Алив аргаар бүү төөрүүл!
Шүүх хур�##� олон дахин хойшилдог буруу жишгийг өөрчлөх арга �##�га уу. Шүүхээр нэхэмжилсэн хохирогч цаг хугацаа сэтгэл санаагаар нэмж хохирсоор байх уу. Хэзээ шударга ёс сэргэх вэ?
Bvten shatsan Yarmagiin bair ashiglaltand orson baigaa xarin ni gadnaasaa tvvnvgdsvn 207g buulgax yum bna uxaanaa gej biznesee gej goes shvv
Nissa machinii hun yavaa
Дашваанжил буруутай
Hohishd atsnuud yh gj zam daguu bair avsii
Онцгой аюултай ачаатай том машины араас нь мөргөсөн БХЯ-ны машиныг жолоодож явсан хурандаагийн 100% бурууг прокурор автын осол зөрчил биш гэж гаргажээ. Монголын хууль хян�##�тын байгуулага бүрэн дампуурсан байна шүү дээ. Жирийн улны бид уулзварын гэрэл дохио эгнээ байр буруу эзлэсэн зөрчих болгонд 20.000 ₮- р тогодог биз дээ. Мөргөсөн жолооч бурууддаг болхоос мөргүүлсэн жолооч буруутдаг тэнэг завхарсан юм дэлхийд байхгүй байхаа.
З�##�уучууд ийм л шүүдээ.даатг�##�ыг нь шилжүүлэхээ мартахдаа яахавдээ.ажлын хариуцлага гэж хаана бнаа.ямарч чадамж байхгүй тэнэг.тийм