НИЙГЭМ

Мансуурсан ахлагч мөс цэвэрлэж байсан алба хаагчийг дайрч хөнөөгөөд тэнсэх ял авчээ

Онцгой байдлын алба хаагч сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ангийн хашаан дотор замын мөс арилгаж байсан алба хаагчийг Mitsubishi загварын 8 тонны ус тээвэрлэгч машинаар мөргөж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн камерт Mitsubishi загварын гал унтраагч тээврийн хэрэгсэл мөс цэвэрлэж байсан онцгой байдлын дөрвөн алба хаагчийг чиглэн явж, гурав нь холдоход нэг алба хаагч нь холдолгүй тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн унаж, тээврийн хэрэгсэл амь хохирогчийн дээгүүр гарч, цааш 10 метр орчим яваад огцом зогсон жолооч бууж байгаагаар дүрс бичлэгт бичигджээ.

Харин тухайн машиныг жолоодож байсан дэд ахлагч цолтой Онцгойн алба хаагчид хийсэн шинжилгээгээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодис болох тетрогидроканнабинол /ТНС/ хэрэглэсэн болох нь тогтоогджээ. 

-Дайрсан этгээд: Алба хаагч нь халтираад миний жолоодож явсан машины урдуур ороод дайрагдсан, би мансууруулах бодис хэрэглээгүй-

Гэтэл тухайн хэргийг үйлдсэн этгээд “...Би сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж ч байгаагүй, тийм төрлийн бодис ч гэж мэдэхгүй. Ангийн талбай дээр алба хаагчид талбайн мөс цэвэрлэж байсан учраас хөдөллөө шүү гэж дуут дохиогоор болон сигналаар дохио өгч машиныг урагш чиглэлд хөдөлгөсөн. Машиныг хөдөлгөөд паркаас гараад ангийн талбай руу гарахад мөс цэвэрлэж байсан алба хаагч нь халтираад миний жолоодож явсан машины урдуур ороод дайрагдсан.

… Би талийгаачийг яг хаагуур нь яаж дайрсан гэдгээ бол огт хараагүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн ашиглах хугацаа дууссан, дугуйны хугацаа дууссан, тоормос  барьдаггүй, хээгүй халзан дугуйтай, 8 тонны устай машин байсан учраас зогсох ямар ч боломж байгаагүй…” гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ.

Харин хохирогчийн ар гэрийн зүгээс “Манай гэр бүл хүүхдээ энэ хохирол хэзээ ч нөхөн төлөгдөхгүй. Гэхдээ онцгой байдлын газраас манай гэр бүлд оршуулгын зардал, хоол хүнс, нэг удаагийн буцалтгүй тусламж гээд нийтдээ 80 сая орчим төгрөг төлөгдсөн” гэжээ. 

Улмаар түүнд шүүхээс санамсар болгоомжгүйгээр хүний амь хохироосон хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. 

Эрүүгийн хуульд, 

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

  • Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. 

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 13:00

Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдчихоод байхад яагаад санамсар болгоомжгүйгээс вэ

Oogi
Oogi
12 сар 30, 2024 11:08
Reply to  Зочин

Ямар мансууруулах бодис хэрэглэсэн бишдээ хүн сэтгэцийн эмээ уугаад ажлаа хийж болохгүй юу

зочин
зочин
11 сар 29, 2024 13:12

онцгүй хүн байна.й

Холбоотой мэдээ

Back to top button