Нийгэм мэдээ

Сексцагаанбогд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Ерөнхий сайдын залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга буюу Сексцагаанбогд өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр энэ оны наймдугаар сараас эхлэн залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм.

Рэппер Б.Гантулга нь бусдын биед халдсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн есдүгээр сар /2024.09/-д олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, улмаар тус хэргийг шалган прокуророос Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу түүнийг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button