Нийгмийн

Согтуурсан үедээ эхнэрээ машинаар дайрч хөнөөжээ

Завхан аймгийн Түдэвтэй суманд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодон, улмаар “Huindai porter” маркийн машинаар эхнэрээ дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. 

Хэргийн газрын гэрч “Би гэрийн ойролцоох толгой дээр малаа дурандахаар гарсан юм. Тэгэхэд хөх өнгийн портер машин нэг хүнийг хөөж, нөгөө хүн нь хар хурдаараа зугтаж байгаа нь харагдсан. Хэсэг хугацааны дараагаар дахин харахад хөөсөн хэвээр байсан ба төд удалгүй хүн орилох чимээ гарч, тухайн машин зогссон. Арай дайраагүй байлгүй дээ гэж бодсон ч зугтаж явсан хүн байхгүй болж, машинаас хүн бууж ирэлгүй шууд сумын төв рүү явчихсан. Сайн харвал тэр машин хөдөлсөн газар нэг хүн хэвтэж байсан. Тэр даруй би гэр рүүгээ явсан. Айсан учир гэрээсээ дахин гараагүй” хэмээв. 

Шүүх шинжилгээгээр “Амь хохирогч Ш.Б нь дотуур цус алдалт, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан. Уг гэмтлүүдийг авсны дараа эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах  боломжгүй” гэх дүгнэлт гаргажээ. 

Гэрчүүдийн мэдүүлэн болон шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийн газрын үзлэг, цагдаагийн мөрдлөг зэргээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. 

-Шүүхээс дөрвөн хүүхэдтэй, анх удаа хэрэг үйлдэж буй хэмээн хөнгөрүүлсэн нөхцөлтэйгөөр 6 жилийн ял оноожээ-

Шүүхээс шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Дөрвөн хүүхдэдээ үлдэж байгаа нь тэр учраас түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” хэмээснийг тус тус харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу зургаан жилийн хорих ял оногдуулсан байна. 

Холбогдсон хэргийн хуулийн заалт

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2024 08:06

ЯАСАН САЙХАН ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ШҮҮХ ВЭ? САНААТАЙГААР МАШААНААРАА ХӨӨГӨӨД ДАЙРААД АЛЧИХААД БАЙХАД ИЙМ ХӨНГӨН ЯЛ ОНООДОГ.ЛАЛАРЫГ ТЭР МАШИНААР НЬ ХӨӨГӨӨД АДИЛХАН БЯЦ ДАЙРААД АЛАХГҮЙ ЯАСЫН ИНГЭЭД БАЙХААР АЛААД Л ХЯДААД Л ХОРООГООД БАЙНАШТ САНАМСАРГҮЙ ГЭНЭЭ ХӨӨГӨӨД ДАЙРААД АЛЧЛАА ТЭХ ҮҮ? ЭНЭ ХУЛГАЙЧ ШОРОНГООС ГАРЧ ИРЭЭД ДАХИН ХҮН ХӨӨЖ ДАЙРЧ АЛНА ТЭР ҮЕД НЬ ТЭНСЭН ӨГӨХ ҮҮ? ТҮЙ ПЯЗДА

Зочин
Зочин
12 сар 3, 2024 08:41

Ter muu nowsh garch ireed dakhaid khun daina iim khog nowshnuudiig tatwariin munguur tejeegeed bas amid gargaj irdeg khogiiin niigem shuu khuuliaa ergej kharaacheeeee erguu khuuliikhan

Эгэл
Эгэл
12 сар 3, 2024 08:43

4хүүхэдтэй гэхээр 30-40тэй байх.Гарч ирээд наад энэрэнгүй шүүгч нарыгаа портэроороо няц дайрч ачийг нь хариулаарай! Ишиг хулгайлаад 5жил,хүн санаатай дайрч хөнөөгөөд 6 жил буюу ишиг=хүн адилхан үнэтэй.,ямар гээч бузарын шүүгчидтэй Улс вэ? Ийм шүүгчидтэй улсад хүн үлдэхгүй байх даа,зарим нь ийм маягаар амиа �##�дана,зарим нь айгаад харьд зугтаана.

Зочин
Зочин
12 сар 3, 2024 09:23

Хогын шүүгч нарыг �##�ах хэрэгтэй машинаар дайрах хэрэгтэй угаасаа ял авахгүй юм чинь

Зочин
Зочин
12 сар 3, 2024 10:34

Өөөө хөөрхий санаатай араас нь хөөж байгаад дайрч �##�ж байхад хөнгөрүүлж байгаа хэрэг үү хүүхдүүдийг тэр �##�уурчин архичин харлаа юу шууд амийг амиар солих хэрэгтэй бишүү ямар энэрэнгүй шүүх вэ тэгээл хүний сайхан охины хохь уу? ????????? ШҮҮГЧ НАР АРАЙ Л БИШЭЭ ӨӨРСДИЙНХ ОХИНЫГ МАШИНААР ДАЙРААД АЛЧИХВАЛ ӨӨ ХӨӨРХИЙ ГЭЭД ЯЛЫГ НЬ ХӨНГӨРҮҮЛЭХ БОЛУУ???? ШҮҮГЧ НАР ТЭР АЮУЛЫГ ҮЗСЭН ОХИНЫ ЭЭЖИЙГ ЯАЖ АИЬДАР ГЭЖ БАЙГААН БОЛ АРӨЙ Л БИШЭЭ

Зочин
Зочин
12 сар 3, 2024 11:59

6 хан жил үү хаха

Зочин
Зочин
12 сар 3, 2024 12:06

Хүнийг а-лахдаа санаатайгаар тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл ашигласан бол гэж нэмэлтээр зүйлчилмээр юм. Энэ нь хүндрүүлэх нөхцөл болно. Уг нь өмнө нь байсан шиг санагдах юм.

Зочин
Зочин
12 сар 3, 2024 12:24

Ял хөнгөдөж. Насаар нь хатаа

Зочин
Зочин
12 сар 3, 2024 12:40

Хүний амь үнэгүй болжээ...

Золоо
Золоо
12 сар 3, 2024 13:23

Юу солиордог шүүх вэ ингээд бхаар хэн ч джргүй хүнээ хөнөөнө шдэ. Хүн �##�сан бол дор хаяж 20 жил өгөх хэрэгтэй. Хуулиа чангатга

Зочин
Зочин
12 сар 3, 2024 13:42

тэр хүнд бүх насаар нь ял өгөх хэрэгтэй.Яагаад хөнгөлнө гэж бүхэл бүтэн хүний амь эрсдүүлсэн бхад.Ийм хуультай болчихвол одооны нийгэмд биенээ �##�аад

Зочин
Зочин
12 сар 3, 2024 14:12

Huduunii portertoi m#laas dor nuhur l bna odoo bayrlah uu tgd

Ганцэцэг
Ганцэцэг
12 сар 3, 2024 14:14

Санаатайгаар дайраад хэргийн газраас зугтаад явчихсан байхад анх удаа хэрэг үйлдсэн,4 хүүхэдтэй гээд хөнгөрүүлсэн гэж юу яриад байнаа. Алуурчин хэдэн удаа хүн �##�ж байж хүнд гэмт хэрэгт тооцогдох хуультай юм бэ.4 хүүхэд ээжийг нь санаатай дайрч �##�сан �##�уурчныг эцэгээ гэж үзэх үү.Бас тэр гэрч м�##�аа дурандаж байхад хүн машинаар хөөж байсан,хүн орилоод машин сумруу явсан. нөгөө хүн газар дээрээ байсан гэж юу яриад баынаа.Иргэнийхээ үүргийг биелүүлээд очсон бол тэр ээж амьд байх байсан ч юм билүү ....

Зочин
Зочин
12 сар 3, 2024 15:17

Арай ч дээ. Юун харж үзэх.

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО
12 сар 3, 2024 15:49

АЛУУРЧИН

Zochin
Zochin
12 сар 3, 2024 16:06

Hvn alsan hvnd yaahaaraa 6jil ogdog ym be yliig n hvndrvvlj nasaar n horih heregtei

Зочин.
Зочин.
12 сар 5, 2024 08:39

Дурандаж бсан нөхөрт хариуцлага тооцоожээ.Үүргээ гүйцэтгэсэн бол нас барсан хүнийг аврах бсан юм биш үү?

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:16

Санаатайгаар айлгаж машинаар хөөж баясаж байж хүний амийг хөнөөсөн �##�уурчинд анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэж ялыг нь хөнгөрүүлж байдаг ямар толгой нь самуурсан хуульчид вэ? Ийм аймшигт хэрэг хийж хүн дайрч �##�сан этгээдэд насаар нь хорих ял оноож, гэмтэл нь зовоох хэрэгтэй. Хүүхдүүд өнчин хоцорлоо гэж уучилж хугацааг нь цөөлж байдаг. Асрамжийн газарт өгч хүмүүжүүлэх, эсвэл ах дүү төрөл саданд нь өгөх хэрэгтэй байсан юм.Алуурчныг насаар нь хорих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 19:29

Алуурчин байсан байгаагүй 6-жил хүүхдүүд өсөж том болох нь!!! Тиймээс хүн �##�сан ялаа эдэлвэл яаасан юм бэ??? Эсвэл хүүхдүүд том болж �##�уурчин асруулах шаардлагатай гэж шүүх үзвүү!!!

Зочид
Зочид
12 сар 6, 2024 07:19

За ингэж ч шийтгэнэ гэж юу байхав дээ 4 хүүхэд төрүүлсэн эх хүн шүү дээ.хүний амийг санаатай бүрэлгэсэн байна энэ �##�уурчин тд.ингээд.л.шийтгээд болоо юу.ёстой сонин..л шүүх байна даа

Холбоотой мэдээ

Back to top button