Гадаад мэдээ

Япон Монгол Улсад батлан хамгаалахын тоног төхөөрөмж үнэгүй олгоно

Японы засгийн газар ирэх оны гуравдугаар сараас өмнө Филиппин, Монгол, Индонез, Жибутид зэрэг орнуудад батлан хамгаалахын тоног төхөөрөмж үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Энэ нь тус улсын зүгээс зарим орнуудын "Засгийн газрын аюулгүй байдлын чадавхыг дээшлүүлэх тусламж" үзүүлэх бодлого юм.

Энэ удаагийн тусламжийн хэмжээ нь ойролцоогоор 5 тэрбум иен буюу 100 тэрбум орчим болох юм байна.

Энэ хүрээнд Японы засгийн газар Өмнөд Хятадын тэнгист Хятадтай зөрчилдөж буй Филиппинд эргийн ажиглалтын радар өгөхөөр болсон. Харин Монгол Улсад нислэгийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой тоног төхөөрөмж, Индонез, Жибути зэрэг улсуудад далайн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна.

Япон Улсад өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн OSA бодлого нь зөвхөн цэргийн бус салбарт хэрэгжиж байсан Хөгжлийн албан ёсны тусламжаас (ODA)-аас ялгаатай нь батлан хамгаалах хэрэгслийг дэмжихэд чиглэсэн систем.

Харин тусламжийн зорилго нь ардчилал, хууль дээдлэх зэрэг үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудын армийг техник, материалаар хангах, тэдний чадавхыг сайжруулах явдал юм гэж өнгөрсөн сарын 30-нд японы Yomiuri Shimbun агентлаг мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:34

Хулгайлж зарах юм олдох нь уу

Холбоотой мэдээ

Back to top button