Нийгэм мэдээ
"The MongolZ" маргааш G2 багтай тоглоно
1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай "Perfect World Shanghai Major 2024"-ийн хасагдах шатны багууд шалгарлаа.
Эхний шатнаас шалгарсан найман баг хасагдах шатанд шууд шалгарсан Европын найман шилдэг багтай маргаашнаас эхлэн тоглоно.
Маргаашаас эхлэн тоглох багуудын учраа дараах байдлаар таарчээ
- G2 – The MongolZ
- Natus Vincere – Liquid
- Vitality – GamerLegion
- Spirit – FURIA
- MOUZ – paiN
- FaZe – Wildcard
- HEROIC – BIG
- 3DMAX – MIBR
The MongolZ баг эхний шатыг тэргүүлсэн учраас хасагдах шатны тэргүүн багтай шууд учраа таарсан байна.
Хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд бүгд "BO1" буюу ганц тоглолтоор ялагчаа тодруулна. Харин хасагдах, дэвших, шийдвэрлэх тоглолтууд гурван тоглолтоор болох дүрэмтэй.
The MongolZ маргааш 11:00 цагаас G2 багийн эсрэг тоглоно.
"Valve"-ийн чансаагаар "G2" баг нэгдүгээрт бичигдэж, "The MongolZ" баг тавдугаар байрт бичигдэж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.