Нийгмийн

Ханх суманд үүрээр 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 12 дугаар сарын 5-ны 06 цаг 16 минут 56 секунтэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

  • ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухайн тохиолдлын талаар,
  • Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2024-12-05 06:16:56
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.54 100.79
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.2
  • Болсон газар : Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт
  • Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс Зүүн зүгт 10км
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 91км
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 102 км гэж мэдээллээ.

Хэдхэн хоногийг өмнө тус аймгийн Галт суманд мөн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, айлуудын байшин гэр доргиж маш хүчтэй мэдрэгдсэн. Сүүлийн хоёр тохиолдлоос харахад газар хөдлөлтийн хүч нэмэгдэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button