"Наурыз"-ын баярыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвөөр бүртгүүлжээ
Парагвай Улсын Асунсион хотод болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19-р ээлжит чуулганы үеэр “Наурыз” баярыг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэн авчээ. Энэ нь Монгол Улс төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн 17 дахь соёлын өвийн нэг нь "Наурыз"-ын баяр болж байна.
Монголоос "Наурыз" баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлж байсан юм.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр хэмээн өргөн тэмдэглэдэг байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.