Нийгэм мэдээ
Хөгжлийн банкны хэргийг УДШ 5 дахь өдрөө хэлэлцэж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг улсын дээд шүүх тав дахь өдрөө хянан хэлэлцэж байна.
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд энэ сарын 2-ны өдрийн 09 цаг 13 минутаас хэлэлцэж эхэлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд шүүгч нар шийдвэрээ гаргахаар өнөөдөр тав дахь өдрөө зөвлөлдөж байна. Шүүгч нар шийдвэрээ гаргасны дараа тогтоох хэсгийг тус шүүхээс нээлттэй мэдээлэх юм.
Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой нэмэлт мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.