Нийгэм мэдээ
HLTV-ийн чансаанд "The MongolZ" долоодугаар байрт бичигдлээ
Өчигдөр /2024.12.09/ CS2 төрлийн дэлхийн чансааг тодорхойлдог томоохон байгууллагын нэг болох HLTV -ийн чансаа шинэчлэгджээ.
Тодруулбал, Германы G2 баг чансааг тэргүүлж, манай улсын "The MongolZ" долоодугаар байрт бичигдэж эхэллээ.
HLTV чансааны топ 10 байрыг танилцуулбал,
- G2-926 оноо
- NAVI-856 оноо
- Vitality-639 оноо
- Spirit-586 оноо
- MOUZ-489 оноо
- FaZe-413 оноо
- The MongolZ-357 оноо
- HEROIC-328 оноо
- Liquid-309 оноо
- FURIA-296 оноо
Манай улсын баг есдүгээр байрнаас ахиж долоодугаар байрт бичигдэж эхэлсэн нь Азийн CS дэх анхны тохиолдол юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.