Нийгэм мэдээ
The MongolZ нөгөөдөр Германы MOUZ багтай өрсөлдөнө
Нөгөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр The MongolZ плэй-оффын тоглолтоо хийнэ. Тэд HLTV-гээс гаргасан чансааны тавдугаарт бичигдэж байгаа MOUZ багтай өрсөлдөх юм.
MOUZ багийн тухайд, өмнө нь mousesports гэж нэрлэгддэг байсан бөгөөд 2002 онд байгуулагдсан. Германы Хамбург хотод төвтэй мэргэжлийн цахим спортын баг юм.
Одоогийн бүрэлдэхүүн:
- Ádám "torzsi" Torzsás (Унгар)
- Dorian "xertioN" Berman (Израиль)
- Kamil "siuhy" Szkaradek (Польш)
- Jimi "Jimpphat" Salo (Финланд)
- Ludvig "Brollan" Brolin (Швед)
Багийн дасгалжуулагчаар Дэннис "sycrone" Нильсен ажиллаж байна.
Сүүлийн үеийн амжилтууд:
- 2024 оны 12-р сар: "Perfect World Shanghai Major 2024" тэмцээний хасагдах шатанд Монголын "The MongolZ" багтай тоглож, 16-13 харьцаатай ялагдал хүлээсэн.
Дэлхийн чансаа:
HLTV.org-ийн мэдээлснээр, MOUZ баг дэлхийн чансааны 5-р байранд бичигдэж байна.
Энэ удаагийн Мажорын плэй-офф Шанхай хотод байрлах 18 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.