Арева компани Монгол Улсад хэрэгжүүлсэн авлигын хэргээр €4.8 саяыг төлөхөөр болов
Цөмийн салбарын тэргүүлэгчдийн нэг асан "Арева" компани нь 2013-2017 оны хооронд Монгол Улсын зарим эрх баригчдад авлига өгсөн нь илчлэгдсэн тул 4.8 сая еврогийн торгууль төлж, хуулийн хариуцлагаас зайлсхийжээ. Мөрдөн байцаалтын явцад зуучлагчдын оролцоотойгоор хийгдсэн авлигын шинжтэй төлбөрүүд тодорхой болсон байна. Энэ талаар Energynews сайтад нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Францын цөмийн салбарын тэргүүлэгчдийн нэг асан "Арева" компани 2013-2017 оны хооронд Монгол улсад уул уурхайн зорилгоор гадаадын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн гэх асуудлыг шийдвэрлэх хүрээнд 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр тохиролцсон байна. Уг торгууль нь Шүүхийн Нийтийн Ашиг Сонирхлын Гэрээ (CJIP)-гээр албажиж, Парисын шүүхээр баталгаажсан ажээ.
Үндэсний Санхүүгийн Прокурорын Газар (PNF)-тай хамтран байгуулсан энэхүү гэрээ нь тухайн хэрэгт гэм буруутай хэмээн дүгнэсэн шийдвэр биш болохыг онцолжээ. Шүүгч Стефан Ноэл “Энэхүү авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Арева компанид өмнөх үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээхээс гадна "өнгөрсөн алдаануудыг шийдвэрлэх" боломжийг олгох зорилготой” хэмээн тодотгов.
Сайжруулсан нийцлийн тогтолцоо
Уг хэргийн хүрээнд, 2018 онд Арева компанийн уурхайн үйл ажиллагааг худалдан авсан Orano Mining компани Францын Авлигатай Тэмцэх Газрын (AFA) хяналтан дор гурван жилийн хугацаанд 1.5 сая евро хүртэлх өртөг бүхий нийцлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон байна. Орано компани мэдэгдэлдээ эдгээр амлалт нь "байгуулагдсан цагаасаа хойш хэрэгжүүлж ирсэн дагаж мөрдөх тогтолцоогоо улам бүр бэхжүүлэхэд" чиглэсэн болохыг онцолжээ.
Мөрдөн байцаалт ба илрүүлэг
"Тракфин"-ийн тайлангийн дараа, 2015 оноос эхэлсэн Авлигатай Тэмцэх Төв Газрын (Oclciff) мөрдөн байцаалтын явцад Eurotradia International зуучлагч компанийн оролцоотойгоор 1.275 сая еврогийн сэжигтэй төлбөр хийгдсэн нь илэрсэн байна. Уг хөрөнгийг ашиглалтын лиценз баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд Монголын нэгэн бизнесмэн рүү шилжүүлсэн болохыг тогтоожээ.
Гэсэн хэдий ч шалгалтын явцад уг зуучлагч компани нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд шууд оролцоогүй болох нь тогтоогджээ. Гэхдээ шилжүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтан үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд ашигласан бол өөр нэг албан тушаалтан 251,600 ам.доллар хүлээн авсан нь уг хэргийг авлигын шинжтэй хэмээн сэжиглэх үндэслэл болсон байна.
Торгуулийн хэмжээг тодорхойлсон нь
Торгуулийн хэмжээг тухайн үеийн Арева компанийн үйл ажиллагааны цар хүрээ болон төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоо зэрэг хэд хэдэн шалгуурт үндэслэн тооцжээ. Дэд прокурор Селин Гуилет эдгээр үйл ажиллагаатай холбоотой зардал гарсан хэдий ч Монгол дахь төслүүд эдийн засгийн үр ашиггүй болох нь батлагдсаныг онцолсон байна. Уг компанийн хэрэгжүүлсэн засч залруулах арга хэмжээ болон давтан үйлдээгүй байдал нь хөнгөрүүлэх хүчин зүйл гэж тооцогджээ. Харин холбогдох этгээдүүд болон Eurotradia компанийн асуудлыг ирэх долоо хоногт тусад нь хэлэлцэхээр болсон байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хулгайчид нь хэн хэн бэ ?
Африкаас хөөгдчихөөд монголд УРАН ухах гэж манай дарга нар хэвлэл мэдээллийн хүмүүсийг худ�##�даж авсан гэж боддог . Тэгээд тэдэндээ үнэхээр зүтгээд уран ямарч хоргүй гээд яриад байгаа юм даа .
Гадаадад манай авилгачдыг илрүүлчихээд байхад манай хуулийнхан таг чиг дүлий сууна уу. Францын хуулийнхантай хамтраад хөдлөөчээ. Одоогийн гишүүн Ундраа байх тун магадтай. Ундраа бол Рио тинтогийн авилгын мөнгийг уул уурхайн сайд байсан Зоригтод их зөөсөн дөө
Тэр хүнийг нь зарлаа арай.
Монгол улсын шүүхийн шийдвэр удахгүй гарах байлгүй.
Манайханд л асууд�##� байгаа.
Тэгээд авлига авсан сайд түшмэл дарга нарийнх нь нэрий нь зарлаа ч м�##�нуудаа
Жирийн иргэн байсан бол нэр усыг нь зарлаад яаж төвчигнөж байгаа бол одоо нэр усыг нь зарлаа ч үхэр м�##�нуудаа
Манай хуулийнханд илрүүлэх сонирхол �##�га уу? Илрүүлэе гэвэл амархан л хэрэг байна даа.
Ийм пизду нарыг �##�чихаж болдоггүй юм байхдаа. Хуулиас гадуур юм хийсэн улс төрчдийг тэр дор нь цааш нь харуулдаг болох юмсан
atg yu hiij suunaa tanar su batbold ene geed gadniihan ta nariin ajliig hiigeed bgaanbishuu hooe sereech
Хуультай газар ийм л байна даа, бид өөрсдөө тоохгүй сууж байхад шүү дээ,энэ бол уран юм,ураныг хортой хоргүй гээд ард түмний тархийг угаагаад байгаа хорчингуудаас өөр хэн байна,уран туйлын хортой,дараа нь эрүүл мэндийг засах эмчлэх ямар ч эмчилгээ дэлхийд байхгүй,ураныг нээж Менделеев-н үелэх системд оруулсан эхнэр нөхөр охин Мэри Кури нар ураны хордлогоор буюу хорт хавдраар үхсэн гэдгийг бага охин сэтгүүлч эмэгтэй 100 жилийн өмнө дэлхийд зарлачихсан байна,монгол д цөмийн физикчид байхгүй ч хими физик багш нар байгаа болоод дунд сургуульд заадаг байлгүй дээ, энэ тухай дуугарч чадахгүй бол энэ хичээлийг хасах хэрэгтэй,эх орнч бай багш нар,эрдэмтэдээ
БУЛХАЙ ЦУХАЛЗАВ
Манай АТГ энэ асуудлаар мөрөөр шуурхай ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллах ёстой байгууллага нь зүгээр суухгүй байлгүйдээ. олон нийт харж л байгаа.
Монголын авилагчин хэн бэ??? Орлого хурааж шоронд хатаа.
Манай авсан авилг�##�ч нь хэн бэ Манай шүүх гадаадын шүүх тодорхой болгоод өгсөн ч учрыг нь олж чаддаггүй шүүгч нартай улс даа
Манай авилг�##� авсан хулгайчид хариуцлага тооцож гэрээг цуцлах хэрэгтэй