Top StoriesТойм, анализУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэвХөшигний ард

Хөшигний ардах тайлбарламж| Дэлхийн ҮДК-ыг алдагдалд оруулсан гэх Э.Жононбаярыг дагасан мэдээллүүд ямар эрх ашигтай вэ

Шийдвэр гаргагч түвшнийхэн ерөөс хэвлэлийн аль ч агуулгыг "Захиалгатай" гэж харах авай. Бид хэдий хэвлэл ч "захиалгатай" гэх нүдээр дотоодод мэдээлэгдэж буй "Трафигура"-г хоёр талын хүслээр бичигдэж буй гэх таамаг дэвшүүлж байна. Үүнд,

  • Нэгдүгээрт: Шатахуун импортлогчдын хүсэлтээр,
  • Хоёрдугаарт: Э.Жононбаярын өөрийнх нь хүсэлтээр,

Одоо эдгээр аргументуудыг задалж, голлох нюансуудыг тайлбарлаж хүргэе. Энэ бичвэрээр хэн нэгний алдар хүндэд шууд халдах зорилго агуулаагүй болно. Хэрсүү уншигчдадаа зориулан "Трафигура"-г тойрсон анализыг ямар нэг эрх ашиггүйгээр энгийн хэлбэрээр тайлбарлахыг зорилоо.

Ингээд бичвэртээ орцгооё.


Урьдач мэдээлэл: ҮДК болох "Трафигура" ба Э.Жононбаярын ашиг

Юуны өмнө "Трафигура" бол дэлхийн Үндэстэн дамнасан корпорац |ҮДК| -иудын нэг. Эднийх эрчим хүчний худалдаа, тээвэр ложистик, метал эрдэс бодисын чиглэлд төвлөрдөг. Нийт 12 мянган ажилтан бүхий нүсэр бүтэц юм. Манайд "Рио Тинто" гэх ҮДК Оюутолгой төслийг хэрэгжүүлж байна. "Рио Тинто" Чили зэрэг улсад зэсийн томоохон төслүүдтэй. Үүн шиг л "Трафигура" монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.

Анхлан "Трафигура" монголд "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн трэйдерээр орж ирж, сүүлд "Салхит"-ын мөнгөний ордын баяжмалыг экспортлох замаар ахмадын тэтгэврийн зээл чөлөөлөлтийн мөнгийг босгосон байдаг.

Гэхдээ 1988 онд төрсөн Э.Жононбаяртай хамаарах "Трафигура"-гийн түүх нь ерөөсөө л газрын тосны бүтээгдэхүүний худалдаа юм. Базаж хэлбэл, Э.Жононбаяр ОХУ-ын "Роснефть"-тэй хэлцэл хийж, монголын импортолдог газрын тосны бүтээгдэхүүний 80 орчим хувийг сүүлийн 5-7 жилд атгасан.

Үндсэндээ жилд монголоос 1.2-1.5 тэрбум ам.доллар газрын тосны бүтээгдэхүүнд гадагшаа гардгийн 80 хувь нь Э.Жононбаярын халаасаар дамжиж байсан гэсэн үг.

"Трафигура" 2024 онд 7.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэх албан мэдээтэй аж. Энэ жингээр үзбэл одоогийн мэдээлэгдэж буй монгол дахь салбараасаа болж, орлого нь 60 хувь буурна гэсэн төв "Трафигура"-гийн мэдэгдэл бас чиг хоосон үг биш.

Э.Жононбаяр ОХУ-ын "Роснефть", монголын шатахуун импортлогчид хооронд трэйдер хийж, төв салбартаа чамгүй ашиг боож өгдөг байсан байх үндэслэлтэй юм.

Э.Жононбаяр яагаад эвгүйдсэн бэ

"Трафигура" монгол дахь салбараасаа 1.1 тэрбум ам.доллар буюу 3.7 их наяд орчмын алдагдал хүлээсэн гэдгээ мэдэгдсэн. Доголдол бараг 5 жилийн өмнөөс үүссэнийг "Трафигура" дотоодын болон хөндлөнгийн аудитаар тогтоосон гэжээ. Тэгэхээр алдагдлын хэмжээг бодьтой гэж дүгнэж болохоор.

Логик болон хөшигний ард үлгэр домог мэт яригддаг Э.Жононбаярын мэдээллийг хөөж үзэхэд тэр,

  • Нэг. ОХУ-ын "Роснефть"-тэй трэйдерийн гэрээ хийх замаар монголын шатахуун импортлогчдод хэр хэмжээний нийлүүлэлт хийхээ Э.Жононбаяр сүүлийн 5-7 жилийн турш дангаар шийдсээр иржээ. Тэр монголын бийлэг эрхмүүдийн дургүйг хүргэсээр ирсэн.

Мэдээж 1988 онд төрсөн "жаалхан" хүүгийн шийдлээр явахыг манай дотоодын шатахуун импортлогчид хүсэхгүй юм. Шатахуун импортлогчдод "Сод монгол"-ын Ц.Анандбазар, "АПУ-гийн П.Батсайхан, "Петровис"-ын Ч.Давааням гэхчлэн томчууд нэрлэгдэнэ. Тэр ч утгаараа одоогийн түүний талаарх энэ мэдээг импортлогчид санхүүжүүлж байгаа гэж хардах бүрэн үндэслэлтэй. Тэдний хэн хэн нь "Роснефть" дээрх монополио тогтоохыг чухалчлах боломжтой билээ.

  • Хоёр. Э.Жононбаяр керосин тэргүүтэй бүтээгдэхүүнээ татвараас чөлөөлөх лоббиг УИХ, ҮХЦ дамнуулан хийж, улс төрчидтэй ямагт ойр байсаар үлгэр шиг ярианы эзэн. Авлигад маш их мөнгө зарлагадсан байх боломжтой.

Харин одоо бол Э.Жононбаяр ганцаардсан гэгдэж байгаа. Мэдээж хүчтэй, мөнгөтэй үед залуухан захиралд юуг ч худалдаад авах, ямар ч лоббиг шуудхан хийчих боломж, бяр амтагдсан байж болно. Тухайлбал, хотын дарга асан Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкдаа Э.Жононбаяраас 45 тэрбум төгрөг гаргуулж хадгаламж үүсгээд, дампуурах гэж байсан газраа аварсан. Үүний хариуд УИХ, ҮХЦ-д лоббиг нь хийж өгсөн. Хадгалуулсан гэх мөнгийг нь огт эргүүлж өгөлгүй "залгисан" гэгддэг.

  • Гурав. Бүтээгдэхүүнээ монголын компаниудад зээлээр өгч, улмаар төлбөрийн нөхцөл нь хүндэрсэн. Ингэхдээ "Трафигура монголиа"-гаар биш, ээжийнхээ хамаарал бүхий "Лекс ойл"-оор дамжуулжээ. Тэгэхээр төв "Трафигура" нь "Лекс ойл"-той төлбөрийн маргаан үүсгэх юм.

Одоогоор Э.Жононбаярын ээжийн хамаарал бүхий "Лекс Ойл"-д өртэй уул уурхайн томоохон компаниуд асар олон байгаа аж. Нэг ёсондоо тэдгээр нь "Трафигура монголиа"-гийн асуудал биш, "Лекс ойл"-ын олж авах ёстой мөнгүүд болжээ. Үүн дээрээ шүүхийн маргаан үүсгэсэн бөгөөд "Э.Жононбаярыг буланд шахах замаар компаниуд төлбөрөөс зугтах гэж байна" гэсэн өнцгийг зориудаар явуулж буй нь ч бий.

  • Дөрөв. Э.Жононбаяр хувийн байдалдаа "Трафигура"-гийн маш их мөнгийг зарж, тансагласан гэх логик.

Хаана л үнэтэй тансаг шоу цэнгээн, үл хөдлөхийн худалдаа, гаднаас авч ирсэн үнэтэй нисдэг тэрэг, усан онцго тэргүүтний эзнээр Э.Жононбаяр нэрлэгдсээр ирэв.

Дотоодод: Э.Жононбаярыг тойрсон асуудалд яагаад Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг, Ц.Баатарсайхан нар нэрлэгдэх болов, бусад агуулгууд...

Э.Жононбаярыг эдүгээ "Трафигура Монголиа"-гийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн. Үүнтэй зэрэгцээд "Трафигура Монголиа"-д дээрх эрхмүүдийг санаатай байна гэх хардлагууд тасралтгүй хөврөв. Ерөнхийчлөн харвал, эдгээр нь бүгд банкны эзэд. MCS нь банкаас гадна уул уурхайн томоохон тоглогч.

Мэдээж эдгээр эрхмүүдэд дэлхийн ҮДК болох "Трафигура" монгол дахь салбараа худалдахгүй. Бас манай банкны эздээс тэд тоож зээл авахгүй. Тэгэхээр тодорхой логик нь, шатахууны импортын гүйлгээг банкаараа дамжуулах гэсэн монгол банкируудын санаархалтай холбоотой дэгдсэн хардлагууд л бололтой.

Яг гялалзаж явсан үедээ "Трафигура Монголиа" жилдээ 1 тэрбум гаруй ам.долларын гүйлгээг гадагш нь шилжүүлж байсан байх боломжтой. Үүн дээр л монгол дахь салбар нь хүндэрсэн үеийг ашиглаж, банкны эзэд цаашид давуу эрхээр гүйлгээ хийх агуулга дээр уралдсан болов уу.

Э.Жононбаярын оронд эдүгээ "Трафигура Монголиа"-г Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх Ц.Дашдоржийн хүү Бадруун удирдаж буй юм. Анхлан "Трафигура"-г "Эрдэнэт үйлдвэр"-ийн трэйдерээр ороход Ц.Элбэгдорж нөлөөлж, цааших лоббиг нь УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хийсэн гэгддэг.

Э.Жононбаяр нь Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг ажиллаж байхад "Салхит"-ийн мөнгөний баяжмалын трэйдерээр орж, ахмадын зээлийг тэглэж байв. Харин эдүгээх төрийн тэргүүнтэй түүний аав гэгддэг ТЕГ-ын дарга асан Р.Болд ойрын харилцаатай.

Түүнчлэн "Трафигура монголиа" хил гаалиар тасралтгүй маш их газрын тосны бүтээгдэхүүн түргэн шуурхай нэвтрүүлж, татварын орчинг нь тэглэсэн хэвээр байлгахад монголын нөлөө бүхий улс төрчид Э.Жононбаярт тусалсаар ирсэн нь бодит агуулга юм.

Ерөөс нэгэн үес сахал Д.Эрдэнэбилэгт монголын шүүх, ЗГ тэр чигтээ үйлчилж байсан шиг логик Э.Жононбаяр дээр ч давтагдаж харагддаг.

Гаднах орчинд: Төв "Трафигура"-гийн захирлууд хагаралдаж, монгол дахь "асуудалтай" Э.Жононбаяр руу анхаарлыг чиглүүлж эхлүүлсэн үү, маргаан олон улсын арбитр руу явах уу

2024 онд тус компанийн Гүйцэтгэх захирал Жереми Вэйр албан тушаалаасаа бууж, Ричард Холтумыг томилсон байна. Тэрбээр 2025.01.01-нээс албан ёсоор гүйцэтгэх захирлаараа ажиллана гэж дурджээ. Улмаар шинэ гүйцэтгэх хорооны голлох гишүүд дээр албан тушаалын сэлгэлт хийгдсэн байна.

Үүнийг "монголчилж", захирлууд нь зодоонтой байгаа гэгдээд байгаа юм.

Захирлуудынх нь уг зодооны анхаарлыг монгол дахь "асуудалтай" нөхөр Э.Жононбаяр руу чиглүүлсэн гэх логик ч давхар явж байгаа. Нөгөө талаас хөгжиж буй, яаж ч тоглолт хийж болдог монгол шиг орон "Трафигура"-гийн бизнес моделоо өргөтгөх сайн хөрс юм. Үүн дээр захирлуудынх нь амбиц яваа гэх таамаг бий. Ямартай ч Э.Жононбаяр, "Трафигура" нарын дунд олон улсын Арбитрын маргаан үүсэх нь нэгэнт тодорхой болоод байна. Хүсэлтээ аль нэг талаасаа гаргасан ч гэгдэж байгаа.

Монгол дахь салбараасаа болж, орлогын төсөөлөл буурах талаараа мэдэгдсэн нь хувьцаа эзэмшигчдэдээ хандсан "Ногдол ашгаа бага авах нь байна шүү" гэх мессеж юм. Одоогоор монгол дахь "Трафигура" салбар газрын тосны трэйдер хийхгүй, үйл ажиллагаа нь зогсонги буй. Албан ёсны монгол хэл дээрх сайтаа ч идэвхгүй төлөвт шилжүүлжээ.

Ингэж дотооддоо, улс төрийн хөшигний ард битүү морь шиг яригдсаар ирсэн Э.Жононбаяр дэлхийн тодотголтой "Трафигура"-г санхүүгийн хүндрэлд оруулсан эзнээр нэрлэгдэв. Үүн дээр бичлэгийн эхэнд онцолсончлон зориуд байдлаар хоёр талаасаа бичүүлж буй нь ч их юм.

Э.Жононбаяр нь "Трафигура"-гийн захирлуудаа үнэлдэг жишгээр жилд 280,000-450,000 ам.долларын цалинтай байх боломжтой. Энэ нь 0.9-1.5 тэрбум хүртэлх монгол төгрөгтэй тэнцэнэ. Хэдий тийм ч Э.Жононбаяр монголд хамгийн үнэтэй парти, цэнгээнүүдийг зохион байгуулж, нисдэг тэрэг, усан онгоц тэргүүтнээр гангарсаар ирсэн. Үүнийг хэвлэлүүд олонтой онцолдог тул энгийнээр дурдаж орхив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 17, 2024 08:55

Баян з�##�уу

Саруулбаяр
Саруулбаяр
12 сар 17, 2024 09:13

Гадныхан манай улсыг удирдаж байна

Зочин
Зочин
12 сар 17, 2024 10:46

Сайн бичсэн байна

Namuunaa
Namuunaa
12 сар 17, 2024 15:22

Gadnii companiin zahialgat um bicheheesee icheechee

Зочин
Зочин
12 сар 17, 2024 17:23

ашгүй лекс ойлын найркааг зогсоох цаг ирлээ

Amaraa
Amaraa
12 сар 17, 2024 19:24

Нийт орлогынх нь 0.2% хүрэхгүй орлогоо Монголын жижиг зах зээлээс бүрдүүлдэг Трафигура групп нийт ашгийнхаа 62% г Монголоос хийдэг л гэж бичжээ ...ядарсан ул�####�а гадаадынхантай нийлж ийм инээдтэй ядарсан хар пиар хийдэг хэвлэл байх гэж...

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
12 сар 17, 2024 20:04

RBold gedeg tagnuuliin darga bsian nuhur orolcohgui um gje algaa neeree. S.Bayariin naiz ni bizdee

Зочин
Зочин
12 сар 17, 2024 20:04

Mongol uls Tra-gn niit oil trading 0.3% hurdeggui hernee niit ashigiin 62% nuluulnu gedeg bol??? Yunii aldagdaliig Mongol ruu chiheed bna Bas mongolchuud negniigee dalimduulj gishgeleh harluulah zuil ih hiih yum da !!! Tamiin togoo gej !!

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:14

Монголын нэфьт бүтээгдэхүүний нэг жилийн худ�##�дан ав�##�т нь 1 тэрбум доллар хүрэхгүй шд. Тэгээд яаж 1.1 тб доллар луйвардахын бол ....сэтгүүлч нар бас жаахан юм уншмаар юм. Гадныхан бол манайханд яг тааруулж мэдээний агуулга шидээд байна даа

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:46

ИЙМ ТОМ ЛУЙВРИЙН ЭНЭ МЭТИЙН ЗАЛУУ ХИЙДЭГГҮЙ ЮМ
УЛС ТӨРИЙН АКУЛ НЭРТЭЙ ХУЛГАЙЧИД ХОР НАЙРУУЛЖ БГАА ЮМ.
АРД НЬ ХЭН БАЙГАА БОЛДОО.

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:46

Tiimee. Undesten damnasan tom corparation neg Mongol zaluud terbum dollar uguud togluulna gej ogt baihgyi ee

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:46

Ашигтай ажиллаж байгаа бизнесийг дээрэмдэх технологи л явж байгаа байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button