Нийгэм мэдээ
Орхон аймгаас Хөгжлийн банкны өрөнд хураагдсан обьектуудыг хямдруулж зарна

Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг зах зээлээс 50% хямд үнээр эхлүүлнэ гэж Хөгжлийн банкаас мэдээллээ.
Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт арванхоёрдугаар сарын 26-ны өдөр албадан дуудлага худалдаа болно.
Энэ удаагийн албадан дуудлага худалдаагаар Орхон аймагт байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээний 50 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 7,805,176.155 төгрөгөөс нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулна.
Үүнд:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан үйлдвэрийн район гудамж, “Таргэлж-Ойл” ХХК-ийн хашаанд 256 м урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- “Ораметалл” ХХК-ийн зүүн талд байрлах 1806 м.кв талбайтай 3 давхар оффис, үйлдвэрийн зориулалттай барилга, 6750 м3-ын багтаамжтай 34 ширхэг ган сав, Тунгалаг нефть боловсруулах СНП-50М маркийн /дулаан солилцуур/ насос болон иж бүрэн тоног төхөөрөмжүүд,
- Тунгалаг нефть боловсруулах УКПУ01 маркийн иж бүрэн тоног төхөөрөмж, 2000 м3-ын багтаамжтай 4 ширхэг ган сав, 19700 м.кв талбайтай агуулах, контор, үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт тус тус зарна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.