Хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн шүүх хурал пүрэв гарагт болно

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан.
Уг хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнгөрсөн сарын дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч З.Санждоржийн биеийн байдал хүнд байгаа тул тус шүүх хурлыг хойшлуулж байв.
Тэгвэл тус хэрэгт холбогдох шүүх хурал энэ сарын 19 буюу пүрэв гарагт болно.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урвагч хулгайг шоронд нь хатаа, баньд болго