УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Евроазийн Эдийн Засгийн холбоотой хийх хэлцэл Ч.Хүрэлбаатарын үед гардаж хийгдсэн

ОХУ-ын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Евроазийн Эдийн Засгийн Холбоо-той Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг саяхан МҮАХҮТ-д аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэж, санал сонссон.

Энэ үед заалнаас дотоодын үйлдвэрлэгчид уг хэлэлцээг эрс шүүмжилж, уур амьсгал ч ширүүхэн байсан юм. Монгол руу хямд, чанаргүй хүнс барааны урсгал гаалийн тарифгүй орж ирнэ гэдэг манай улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн, түр хэлэлцээгээ хойшлуулах, цуцлахыг танхимын холбоодоос санал хүргүүлсэн. Одоо ч энэ асуудал дээр дотоодын үйлдвэрлэгчид бухимдалтай яваа.

Ч.Хүрэлбаатар Евроазийн эдийн засгийн комиссын хуралдаан дээр Монголыг төлөөлж хэлсэн үг нь Оросын хэвлэлүүд дээр гарсан

Үндсэндээ өнөөдрийг хүртэл Евроазийн Эдийн Засгийн Холбоо-нд элсэх нь манай улсад ашигтай, экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргана гэдэг гоё, уран тайлбар яваад байгаа энэ түр хэлэлцээ хэний үеэс эхлэлтэй вэ.

Эдийн засаг, хөгжлийн сайд байхдаа Ч.Хүрэлбаатар 2022 оны 9 дүгээр сард ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг хөндсөн байна. Монголын талаас экспортын гарц муу байна, сайжруулъя гэдэг шалтгаанаар ОХУ-тай зургаан сарын турш гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй гаргах асуудлыг ярилцаж эхлүүлсэн байдаг.  

Улмаар мах, махан бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолууран гэх зэрэг 375 нэр төрлийн барааг ОХУ-руу татваргүй гаргах гэрээ хэлцэл хийж байна хэмээн түр хэлэлцээг тайлбарлаж явсан. Тухайн үед ОХУ болон Украйны дайны асуудал эхлээд хэдийнэ хагас жил өнгөрсний дараа Европын холбооны хоригт орчихсон улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудал ярьсан нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа унагах том эрсдэл байсан тул нэршлийг нь өөрчилж олон нийтэд тайлбарлаад яваад байсан гэж харагддаг.

Үндсэндээ, 2022 оноос эхлэлтэй түр хэлэлцээний асуудлыг Оросын талаас удаа дараа лоббидож, улс төрийн олон талт шахалтуудыг үзүүлсэн. Учир нь Ч.Хүрэлбаатарын үед эхэлсэн энэ ажлыг өөрийг нь Засгийн газрын гишүүн байгаа дээр бодитой ажил болгох сонирхол Оросын талд өндөр байсан бөгөөд хэрвээ сонгууль тулчихвал засаг солигдох нь түр хэлэлцээний асуудал төдий чинээ хойшлох эрсдэлтэй байсан учир шахамдуулсаар энэ оны гуравдугаар сард ЕАЭЗХ-оос он дуусахаас өмнө Монгол Улстай түр хэлэлцээ хийж магадгүй гэх утгатай мэдээг Евроазийн эдийн засгийн холбооны хэвлэлийн албанаас мэдээлсэн. Үүнд, “2024 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны гадаад худалдааны бараа бүтээгдэхүүн хязгаарлагдмал байгаа иймд хэлэлцүүлгийн дараа талууд хэлэлцээрийн ажлыг оны эцэс гэхэд дуусгах амлалтаа баталгаажууллаа.

Евроазийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепневийн хэлснээр, ирээдүйн гэрээ хэлэлцээрүүд нь харилцан ашигтай байх ёстой. Цаг хугацаа чухал учраас бид түр хэлэлцээрийн тухай ярьж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Харилцан хурдан үр дүнд хүрэх нь чухал” гэсэн бол Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн сайд асан Чимэдийн Хүрэлбаатар хэлэхдээ, Монгол Улс ЗХУ-ын үеэс Орос болон Евроазийн эдийн засгийн холбооны бусад орнуудыг гадаад худалдааны тэргүүлэх түнш гэж үзэж ирсэн” хэмээн мэдээлсэн нь Оросын хэвлэлүүдэд бичигдэн үлджээ.

Харин Монгол Улсад эсрэгээрээ чөлөөт худалдааны түр хэлэлцээний талаар огт мэдээлэлгүй байв. Ерөөсөө л түр хэлэлцээний асуудлыг хав дарах зорилготой байсан нь эндээс цухалздаг.

Ч.Хүрэлбаатарын эхлүүлснийг МҮХҮАТ-аар дамжуулж Л.Төр-Од үргэлжлүүлэв үү

Нарийн зураглалыг нь анзаарвал 2021 оны 12 сард ЕАЭЗХ-ны Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Михневич “Монголын бизнесийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, түүний дотор Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимыг үйл ажиллагаандаа татан оролцуулахыг чармайж байна” гэж хэлсэн бөгөөд харилцан хамтын ажиллагааны шинэ механизмыг эрэлхийлэх хоёр талын ажлын хэсгийн дөрөв дэх уулзалт хэмээн дурдсан байдаг. Тухайн үед МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин ажиллаж байсан үе.

Ингэхээр Ч.Хүрэлбаатар сайд байхдаа л уг түр хэлэлцээний ажлыг гардан авсан ч улс орны геополитикийн шинжтэй асуудлыг зүгээр ч нэг цаасан дээр гарын үсэг зураад шийдчихгүй. О.Амартүвшингийн дараа МҮХАҮТ-ын танхимын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин орж ирэхэд, тухайн үед Эдийн засаг, хөгжлийн яамнаас чөлөөт худалдааны түр хэлэлцээний асуудлыг өнгөлөн далдлахдаа “экспортод гаргах бараа бүтээгдэхүүний жагсаалтаа гаргаж өгч хамтарч ажиллана уу” гэсэн бичиг явуулсан байна.

Анхнаасаа өндрийг авхуулж, олны анхаарлын төвд аваачихгүй гэсэн зорилгоор “Монголоос экспортлох” гэдэг дээр голчлон тоглолт хийж явсан ч удалгүй УИХ-ын сонгууль тулж, Ч.Хүрэлбаатарын оролцсон энэ ажлын гол нугараагүй учир хамгийн эхний сорилт нь МҮХАҮТ байсан. Танхимыг давж байж дараагийн процесс руугаа буюу УИХ дээр хэлэлцэгдэх асуудал. Энэ хугацаанд “ЕАЭЗХ Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээг 2024 онд багтаан хийнэ” гэдэг мессеж Оросын улс төрийн түвшинд яригдсаар л байв. Улмаар энэ оны наймдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар энэ асуудлыг дахин хөндөж, 10 дугаар сард Казахстаны ерөнхийлөгчийг айлчлах үеэр бүрэн тодорхой болсон.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдсон нь Ч.Хүрэлбаатарын эхлүүлснийг үргэлжлүүлэх нэг хүн нь байв уу гэж харагддаг. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Евроазийн Эдийн Засгийн Холбоотой түр хэлэлцээ хийх асуудлаар ажлын хэсэг байгуулж, Л.Төр-Од өөрөө ахалсан. Хурлын тэмдэглэлээс харвал ямар хэлэлцээ хийх гээд байгаа дээр мэдээлэл өгөх бус лоббидох маягийн өнгө аяс харагддаг.

Гэтэл Ч.Хүрэлбаатарын оролцож, явуулж байсан түр хэлэлцээний асуудал өнөөдөр олон нийтэд ил болоод, Монголд ашиггүй геополитикийн ач холбогдолтой, нэг улсын давамгайлал өндөртэй Зөвлөлтийн үеийн улс орнуудаар гишүүнчлэлээ бүрдүүлсэн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ хийх гэж байгаа дээр олон нийтийн төдийгүй, танхимын холбоод, УИХ-ын гишүүд гээд олон талаас сөрөг уур амьсгал мэдэрмэгцээ танхимын одоогийн ерөнхийлөгч асуудлыг өөр хүн рүү чиглүүлж бухаж үзсэн.

Өнөөдөр Монгол Улс хоёр тоталитар дэглэмтэй улсын дундах ганц ардчилсан улс. Энэ 3.6 сая хүнтэй зах зээл рүү урт гараа сунгах ашиг сонирхол хэнд чиг бий. Гэтэл Засгийн газрын гишүүн нь улсын ирээдүй, гадаад бодлогыг үл ойшоон чөлөөт худалдааны түр хэлэлцээний асуудалд оролцон, байр сууриа илэрхийлж, оноос өмнө хэлэлцүүлэн батлах хүртэл нь явуулсан байна.

Нэг улс давамгайлсан холбоотой чөлөөт худалдаа хийх нь үнэндээ "чөлөөт" биш юм. ОХУ-ын валютийн нөөц шавхагдсан, дайны үеийн эдийн засагтай байгаа энэ үед нь бид ердөө л ханган нийлүүлэгч болохоос "харилцан ашигтай" гэдэг ойлголт энд харагдахгүй.

ЕАЭЗХ-нд түр элсэх хугацаа 3 жил. Хэрвээ бид түр хэлэлцээ хийхээр болчихвол, энэ хугацаанд Оросоос геополитикийн дарамт ирэх нь мадаггүй.

Орос өнөөдөр Монголтой даруйхан хэлэлцээгээ үзэглэнэ гэсэн ганхашгүй байр суурь бүхий мэдээллийг төрийн албан тушаалтнаараа хэлүүлж байна гэдэг үнэхээр манай улс төрчдөөс энэ улсын лобби, шахалтад бүрэн автсан уу гэж харагдана. Тийм бол энэ шахалтын төлөөс нь юу вэ гэдэг ганцхан асуулт монгол хүн бүрт тавигдана.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөнч
Зөнч
12 сар 18, 2024 08:38

Төлөөс нь тусгаар тогтнол байх болно,баараггүй. Хүрэлбаатар гэгч муу нохой цэдэнпилийн угсаа з�##�гамжлагч болж урважээ.Х.баттулга энэ 2 хэвлэлээр толхилцоод байсан нь эсвэл энэ гэрээг өнгөлөн нуусан жүжиг байж эсвэл эзэндээ хэн нь илүү үнэнч гэдгээ харуулах гэж ясаа булаац�##�даж ,золбингууд чинь!

Зочин
Зочин
12 сар 18, 2024 09:13

Наад хэлэлцээр чинь 10 иад жил үргэлжилж байгаа шүү одоо л оргилоо аваад байгаа болохоос

Зочин
Зочин
12 сар 18, 2024 11:15

Оростой байгуулсан хэлэлцээр болгон муу болоод байх нь хаашаа юм. Алсуураа манайд л ашигтай. Манай зах зээл Хятадын эд бараагаар дүүрч хахаж цацаж байхад бэлэн бүтээгдэхүүн экспротод гаргаж болох нэг зах нээгдэх нь манайд ашигтай гэдгийг урьд хөршийн дагуул болгохийг санаархагчид эсэргүүцээд байнаа.

Гэрээ Ок
Гэрээ Ок
12 сар 18, 2024 12:23

Үнээ нэмэхээс өөр юмгүй ҮҮ чид иргэдийг олон жил шулсан. Зах зээлийн зарчмаар ажиллаж өрсөлдөж чадахгүй бол дампуурах нь ойлгомжтой. Гэрээгээ хурдан байгуулах хэрэгтэй.иргэд олон төрлийн сонголттой бх ёстой

Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:31

Гайтай хулгайч юм аа энэ Хүрэлбаатар гэж

Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:54

Төлөөс нь бидний эрх чөлөө. Тусгаар тогтнол. Энэ хэдэн сайд манийгаа Орост худ�##�дчихаад.

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:11

Увсынхан дандаа ингэж хорлодог. Ойродууд Монголыг хэдэн зуунаар хорлосоор ирсэн.

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:43

Монголд үйлдвэр хөгжих нэг том боломж бол татваргүй том зах зээл шүү энэ зах зээл рүү орох хүсэл сонирхол дэлхийн бүх улс оронд байдаг боловч боломж олддоггүй нь харамс�##�тай.боломжийг томоор нь харах хэрэгтэй энэ зах зээл рүү чиглэсэн хөрөнгө оруул�##�т орж ирэх том нөгцөл.ьнгээд ё манай 5 хан % өөрчлөгдөнө харин нөгөө т�##�ын 15-40% чөлөөлөгдөнө

Зочин
Зочин
12 сар 18, 2024 22:47

Сайн байна

Зочин
Зочин
12 сар 18, 2024 23:43

Монгол улсад экспорт хэрэггүй юм бол уу. Уг нь манай улс бүх юм аа гаднаас авч л байгаа. Харин энэ хэлэлцээрээр экспортын цонх нээгдэх ёстой гэдгийг ойлгохгүй, эсвэл ойлгох сонирхолгүй улсууд эсэргүүцээд байгаа юм бол уу. Өөрсдийнхөө м�##�ын түүхий эдээр нэмэлт өртөг бүтсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргав�##� Монгол улсад хэрэгтэй юм сан

Холбоотой мэдээ

Back to top button