Нийгэм мэдээ

Бичигт боомтын түймрээс ГССҮТ-д хүргэгдэж ирсэн хоёр иргэн нас барлаа

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг Берун ложистик компанийн ажилчдын байранд гал гарч нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтсэн.

Тухайн галд 60-65 хувийн түлэгдэлтэйгээр гэмтсэн хоёр иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Бичигт боомтод гарсан галын талаар Сүхбаатар аймгийн онцгой байдлын албанаас тодруулахад, "Одоогийн байдлаар бид галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Харин Берун ложистик компаниас энэ асуудлын талаар тодруулахаар холбогдоход, тэд утсаа авсангүй.

Тус компани нь 2009 онд байгуулагдсан, 500 орчим ажилтантай компани. Тус компани тээвэр, агуулах, нефтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button