Нийгэм мэдээ
Маргааш Хөгжлийн банкны өрөнд хураагдсан обьектуудыг 50 хувь хямдруулан худалдана

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр албадан дуудлага худалдаа болно.
Энэ удаагийн албадан дуудлага худалдаагаар Орхон аймагт байрлах дараах үл хөдлөх болон нефть боловсруулах насос, иж бүрэн тоног төхөөрөмжүүд зэрэг хөрөнгүүдийг өөрийн үнэлгээнээс нь 50 хувиар хямдруулсан үнэ буюу 7,805,176.155 төгрөгөөс нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулна.
Үүнд,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, Баянцагаан үйлдвэрийн район гудамж, “Таргэлж-Ойл” ХХК-ийн хашаанд 256 м урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
- “Ораметалл” ХХК-ийн зүүн талд байрлах 1806 м.кв талбайтай 3 давхар оффис, үйлдвэрийн зориулалттай барилга, 6750 м3-ын багтаамжтай 34 ширхэг ган сав, Тунгалаг нефть боловсруулах СНП-50М маркийн /дулаан солилцуур/ насос болон иж бүрэн тоног төхөөрөмжүүд
- Тунгалаг нефть боловсруулах УКПУ01 маркийн иж бүрэн тоног төхөөрөмж, 2000 м3-ын багтаамжтай 4 ширхэг ган сав, 19700 м.кв талбайтай агуулах, контор, үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт худалдана гэж Хөгжлийн банкаас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МӨНГӨН ЗАВЬЯАГИЙН ХЭДЭН ОРКУУДЫН ҮНЭ Г БУУЛГАВАЛ ТААРНА БААХАН ХӨДӨӨНИЙ БУДҮҮЛЭГ ЁС ЗҮЙГҮЙ ХУЛГАЙЧ НАР ЦУГЛАСАН ГАЗАР
Төрийн түшмэдүүд улсын хөрөнгийг үнэгүйдүүлж өөрсдөө завшиж байна
tawisan humuusn butsaagaad hudaldaad awchaach hahah
Үйлийн үр ха�##�га андуурөхгүй дээ...