Бөөрөлжүүтийн ЦС энэ сарын 29-нд ашиглалтад орно

Бөөрөлжүүт нь анхны томоохон, хувийн, нүүрсний цахилгаан станц. Тус цахилгаан станцыг хурдан ашиглалтад оруулахын тулд нийслэл бондоор босгосон мөнгөөрөө зээл олгосон. Бөөрөлжүүтийн ЦС нь 150 мегаваттын дөрвөн блок төсөл. Одоо 150 мегаваттын нэг блок нь ашиглалтад ороход бэлэн болсон.
Тус блокийг ашиглалтад оруулах анхны туршилтын галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Гэвч арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарсны улмаас ашиглалтад орох хугацаа нь хойшилсон.
Уг нь өвлийн оргил ачааллын үед 150 мвт-ын хүчин чадлаар дэмжлэг үзүүлэх ёстой шинэ станц нь эвдрэл гарсан гэх шалтгаанаар ашиглалтад ороогүй. Хэзээ орох нь ч тодорхойгүй болсон. Үүнээс сар гаруйн дараа Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ, Бөөрөлжүүт дээр техникийн комисс ажиллаж дууссан. Одоо улсын комисс ирэх долоо хоногт ажиллаад дуусна. Улсын комисс ажиллаж дуусаад энэ сард багтаад 150 мвт-ыг төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлнэ. Станцад гарсан эвдрэлийг бүрэн засаж дууссан” гэж мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр Бөөрөлжүүтийн 150 мвт-ын нэгдүгээр блокийн дулааны станцын туршилтын галлагаа эхэлсэн байна. Одоогоор 20 гаруй цаг болоод байгаа галлагааны ажил үргэлжлэн 24 цаг амжилттай явагдвал синхрон буюу холбох ажлыг хийж, энэ сарын 29-нд төвийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн ЦС-ын 150 мвт-ын хүчин чадал орж ирнэ. Ингэснээр шинэ оноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх нөхцөл бүрдэх юм.
Нөгөө талаас, Бөөрөлжүүтийн ЦС ашиглалтад орохгүй байгаа нь эрчим хүч нийлүүлэх үнэдээ тохирч чадахгүйгээс болсон гэх мэдээлэл тарсан. Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр худалдах гэрээгээ байгуулчихсан гэж дурдсан удаатай. Тэгсэн ч төсөл хэрэгжүүлж буй "Голомт"-ын Д.Баясгалантай тодорхой үл ойлголцол үүссэн гэх улс төрийн шалтгааныг ч магадлал болгон дэвшүүлээд байсан юм.
Энэ хэрэв ортой бол маргааш дагуулж, анхаарал татсан тус цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчээ нийлүүлэх хэлцэлд хүрсэн бололтой.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрэв ортой бол маргааш дагуулж, анхаар�##� татсан тус цахилгаан станц ашигл�##�тад орж, эрчим хүчээ нийлүүлэх хэлцэлд хүрсэн бололтой.