Гэмт хэрэг

Авто засварт ажилладаг найзууд хоорондоо маргаж нэгийгээ отверкоор хөнөөжээ

29 настай эрэгтэй О Баянзүрх дүүрэгт байрладаг авто засварт хамт ажилладаг найзтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар отверкоор хатгаж 25 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.

Шүүхэд амь хохирогчийн ээж "...Залуу улс архи дарс уугаад дарвиж яваад маргаж муудалцжээ. Улмаар уур хилэнгээ барьж дийлээгүйгээс миний хүүгийн алтан амийг авч одлоо. Хүүгийн маань амь насыг хөнөөсөн энэ үйл явдал бид бүхэнд хүнд гарз, хүнд шарх үлдээлээ. Ид залуу 25 насандаа хүү минь энэ хорвоогоос зуурдаар явлаа. О зүгээр л хүүг минь цохиод унагачихгүй амин бус газар нь хатгахгүй яав даа гэж үе үе их л бодогдох юм. О-ын эхнэр өвчтэй, бага насны 2 хүүхэдтэй юм билээ. Нэгэнт миний хүү босоод ирэхгүйгээс хойш бид О-д хатуурхаж өс санах гэхээс илүүтэй түүний ар гэрийн амьдрал, эхнэр, хүүхдийг нь бодоод уужуу сэтгэлээр хандахыг хүссэн юмаа. Тиймээс хүүгийн маань найзад хатуу ял оноохгүй байхыг эрхэм шүүгчдээс хүсэж байна. Тэр айхтар газраас гарч ирээд энэ явдлаас О сургамж авч, ирээдүйд зөв хүн болж, зөв замаар явж буян үйлдээсэй гэж хүсэж, итгэж байна..." хэмээн мэдүүлжээ.

Улмаар хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын шүүх шинжилгээний дүгнэлт болон цагдаагийн мөрдлөг, хэрэг үйлдсэн этгээдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа юм байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 6 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2024 08:02

10.1d 8 aas 15 jil gj bhad yahaaraa aluurching 6 jil ugdug ym bee

Иргэн
Иргэн
12 сар 26, 2024 09:50

ЭВИЙДЭЭ ЯМАР САЙХАН УУЖИМ СЭТГЭЛТЭЙ ЭЭЖ ВЭ? ХҮҮГЭЭ ХОРООЛГОЧИХООД БАС ТЭР АЛУУРЧИНГИЙН ГЭР БҮЛИЙГ БОДООД БАЙНАШТ.ЗА АЛУУРЧИН МИНЬ БИ ЭХНЭР ХҮҮХДИЙГ ЧИНЬ ТЭТГЭНЭЭ ҮНЭГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ БОЛОХООР ЭХНЭРИЙГ ЧИНЬ БАВНАА БЫСДА МИНЬ

Patrick
Patrick
12 сар 26, 2024 10:00
Reply to  Иргэн

Тэгвэл ша@гаад баваад өгөөрэй даа хахах

Patrick
Patrick
12 сар 26, 2024 09:57

25тай юм байж 2 хүүхэд гаргацан болхоор �##�агдсан биз.

Patrick
Patrick
12 сар 26, 2024 09:58
Reply to  Patrick

@лагдсан.

Холбоотой мэдээ

Back to top button