Хөвсгөлд маргалдсаны улмаас нөхрөө хөнөөсөн эмэгтэйд 5.5 жилийн ял оноожээ
Хөвсгөл аймагт архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нөхөртэйгөө маргалдаж улмаас мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох түүний ээж шүүхэд "...Би ганц хүүгээ цэл залуу 32 настайд нь бэр Д.Цийн гарт амь нас нь хохирсонд туйлын их харамсаж, гомдолтой байна. Хүү минь надад ганц түшиг, тулгуур болж явсан юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад хүүгийн минь амь насыг бэр Д.Цийг хохироосон болохыг тогтоосон байна. Хэргийн материалтай танилцсан. Би оршуулгын зардалд 3.4 сая төгрөг мөн хуульд зааснаар миний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хамт бэр Д.Цаас гаргуулж өгөх, хүний амь насыг санаатайгаар хохироосон хүнд хуульд зааснаар чанга хариуцлага хүлээлгэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” хэмээн мэдүүлсэн байна.
Улмаар нөхрийнхөө хэвлий болон толгойн хэсэгт мэсээр хүнд гэмтэл учруулан хөнөөсөн болох нь шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчийн болоод хэрэг үйлдсэн этгээдийн мэдүүлгээр нотлогдсон байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОВОО ХҮҮХЭН ГУАЙ ЮМ АЛЧИХАЖ ХҮҮХДҮҮД НЬ ЯАНАА ЭНЭ ЭМЭГТЭЙ АРХИЧИН ЮМ УУ НӨХӨР НЬ БАС ӨӨР ХҮҮХЭН БАВСАН БАЙЖ БОЛНО ТЭГЛЭЭ ГЭЭД АЛААД БАЙХДАА ЯАДЫН ХӨӨРХИЙГ САЙХАН ЗОДЧИХГҮЙ ЭНЭ ХҮҮХНИЙГ ЭРГЭЛТЭЭР ОЧИЖ БАВАХСАН ГЭЦҮҮ Л БАЙГААШТ ХАГСАРНАА ХӨӨРХИЙ