Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголд авчирч, мөрдөн шалгаж байна

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Э"-г Тайландын Хаант Улсаас энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад албадан авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба болон Интерполын Үндэсний төв товчооны хаагчид гүйцэтгэж уг этгээдийг Монгол Улсад авчирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.
Уг этгээдийг цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд Э нь гадаад улсад оргон зайлж, Тайланд Улсын нутаг дэвсгэрт орогнож байх үедээ тухайн төрлийн гэмт хэргийг хилийн чанадаас цахим хэлбэрээр үргэлжлүүлэн үйлдэж байсан. Тайландын Эзэн Хааны цагдаагийн албатай Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд Э-г энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тайландын нутаг дэвсгэрт баривчлуулсан. Монгол Улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦА, ГХЯ, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам болон Тайланд Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эзэн Хааны Цагдаагийн албатай хамтран зохион байгуулжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭРЭЛХЭГ КУЛГАЙЧ ЖУ ВАН БАС ТАЙЛАНДАД ОРОГНОЖ БАЙСАН БИЗ ДЭЭ
vhej dald orohgvi omhii novsh chin
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭЛБЭГДОРЖ АЛЛАГА ЗАХИАЛСАН ХЭРГЭЭР МӨН АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ОФФШОР ДАНСАНДАА 100 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙРШУУЛСАН ХЭРГЭЭР,МӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН САЙХАНБИЛЭГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ДУБАЙД ОЧИЖ ДАЙСНЫ ТАЛД АШИГТАЙ МОНГОЛД АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙСЭН МӨН ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ЭМЛЭЖ БААСНЫХ НЬ СҮВИЙГ УРСАН ХЭРГЭЭР АНУ с БАРИВЧЛАГДАН ИРЛЭЭ.ЭНЭ ХОЁР ХҮН ХӨШИГТИЙН ХӨНДИЙГӨӨС ГАНЦ ХУДАГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВД ХҮРГЭГДЭХ ЯВЦДАА АЛБАНЫ МАШИНД ШЭЭС АЛДАН ЧАЦГАА САВИРУУЛАН ДОРОМЖИЛСОН ТУЛ ТУС БҮРТ НЬ 10 ЖИЛ НЭМНЭ.ХАРГАЛЗАГЧ АЛБАН ХААГЧИД ХОРДЛОГО АВСАН БОЛНО