Гадаад мэдээ

Онгоцны осолын улмаас 122 хүн нас барж, хоёр хүн амьд үлдлээ

Өнөөдөр өглөө /2024.12.29/ БНСУ-ын "Жэжү Эйр" компанийн 181 зорчигчтой зорчигч тээврийн онгоц газардах үедээ хөөрөх зурвасаас гарч, хана мөргөсний улмаас 122 хүн нас барж, хоёр хүн амьд үлдлээ гэж тус улсын хэвлэл мэдээллийн Yonhap агентлаг мэдээллээ.

Сөүлээс баруун өмнө зүгт 288 км-ийн зайд орших Өмнөд Жоолла мужийн Муан дүүргийн Муан олон улсын нисэх онгоцны буудлын "Жэжү Эйр" компанийн онгоц буух үедээ хөөрөх зурвасаас гарч, хашааны ханыг мөргөж өглөөний 9:07 цагт осолдсон.

Ослоос аврагдсан хоёр хүнээс бусад онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэн. Яг одоо цогцсыг гаргахаар эрлийн ажиллагаанд шилжиж байна гэж гал сөнөөгчид мэдээллээ. Ослын улмаас 122 хүн нас барсныг 14:47 цагийн байдлаар БНСУ-ын эрх баригчид батлаад байна.

“Осолдсон онгоц галд бараг бүрэн устсан бөгөөд талийгаачдын хэн болохыг тогтооход хэцүү байна. Бид үлдэгдлийг гаргаж авах шатандаа явж байна. Нөхцөл байдлаас хамаарч эрэл удааширч байна" гэж албаны хүн мэдэгдсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
12 сар 29, 2024 18:03

um maani bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button