УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Дэлгэрсайхан: Богд уулыг нүхлэх төслийг албаар харлуулж 5.5 тэрбумаар барина гэж худал мэдээлэл тараасан

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ирэх онд баригдах зам болон Богд хан уулыг нүхлэх асуудлаар ярилцлаа.

-Цөөн хүн явдаг сумуудын замын ажлыг хойшлуулж, бүсчилсэн хөгжлийн дагуух замуудын ажлыг явуулна-

-2025 оны төсвөөс хасуулсан танай яамны есөн төсвийн найм нь автозам. Хасагдсан замууд дотор нэлээд ач холбогдолтой замууд харагдаж байсан. Тухайлбал говьд баригдаж буй гурван аймгийг холбосон авто зам эдийн засгийн ач холбогдолтой олон жил яригдаж байгаа зам. Эдгээр замуудыг үргэлжлэл бас эхлэлийг төр орон нутгийн түншлэлээр хийх боломжтой юу?

-Төсөв Ерөнхийлөгчийн хоригоор хүчингүй болж, алдагдалгүй төсөв батлах үүднээс Зам тээврийн яаман дээр хэрэгжүүлэхээр оруулсан байсан 38 замын төсвийн 9 нь хасагдсан. Эндээс замаа засаач гэж хамгийн их иргэдийн эсэргүүцэж байсан Тэрэлж, Налайхын зам хасагдсан. Дээрээс нь Алтанбулаг-Дархан чиглэлийн зам хасагдсан. Уг нь энэ зам явсан бол Монгол Улсын босоо тэнхлэгийн дөрвөн эгнээ замд маш их ач холбогдолтой. Үр өгөөжтэй зам байсан. Гэхдээ энэ замыг бид төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой гэж үзэж байгаа. Мөн Өмнөговь-Гурвантэс чиглэлийн зам хасагдсан. Тэр замын ажлыг хэрхэн хийх талаар манай яамны хувьд орон нутгийнхантай ярьж байна. Өмнөговь аймаг өөрөө нэлээд том төсөвтэй аймгийн нэг тиймээс энэ жилийн бүтээн байгуулалтыг нь аймгийнхаа төсвөөр хийж байгаад ирэх жил бид улсын төсөвт оруулж, замыг нь үргэлжлүүлэн дуусгаж өгөх тохиролцоотой явж байна. Дундговь-Говьсүмбэр-Чойр-Арвайхээрийг холбосон баруун зүг рүү гарч байгаа тэнхлэг замын ажил өмнө нь тавигдсан төсвөөрөө удаашралтай явах нь явж байгаа.

Гэхдээ уг нь Зам тээврийн яам аймгуудын төвийг холбосон тус замын бүтээн байгуулалтад 50 тэрбум төгрөгийн төсөв нэмж тавьсан байсан. Тэр нь хасагдсан. Гэхдээ бид замын төлөвлөгөөгөө зогсоохгүй явуулахын төлөө ажиллана. Ер нь манай яамны зүгээр барьж байгаа ганц бодлого нь эдийн засгийн үр өгөөжтэй зам барих тал руугаа нэлээд бодлого явуулна.

Ний нуугүй хэлэхэд одоохондоо хүн цөөн явдаг сум орон нутгийн замуудыг энэ удаад тэвчиж хойшлуулна. Аль болохоор таван тойргийн дагуу бүсчилсэн аймгуудаа хооронд нь холбох, хилийн боомтуудаа төв рүү холбох замуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулах бодлого барьж байгаа.

Тухайлбал нэн тэргүүнд монголд эдийн засгийн үр өгөөжөө өгөх хоёр том зам байна. Замын-Үүд-Сайншанд-Чойр-Багахангай-Хөшигтийн хөндий гэсэн энэ зам дээр олон компаниуд саналаа илэрхийлж байгаа. Яагаад гэвэл энэ чиглэлийн зам нь өндөр төлбөртэй зам гэсэн үг шүү дээ. Энэ зам хэрэв баригдвал Монгол Улсын импортоор орж ирж байгаа ачааны эргэлт сайжирна. Эргээд яг тэр зүгээс явж байгаа экспортын ачаа нэмэгдэж боломжтой.

-Бас төсөв хэлэлцэж байх үед орон нутгийн замын төсвөөс хасуулж өөр ажилд зарцуулах санал гишүүдээс хэд хэд гарсан. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэлх 124.5 км автозамын бүтээн байгуулалтын төсвөөс 5 тэрбум төгрөг хасуулж, Соёлын яамны төсөв рүү буюу шигшээ багийг дэмжих саналыг Х.Булгантуяа гишүүн гаргаж, бусад гишүүд дэмжсэн. Тэгэхээр Хавирга боомт хүртэлх автозамын бүтээн байгуулалт үргэлжлэхгүй гэсэн үг үү?

-Тийм санал бол гарсан. Гэхдээ замаас нэг төгрөг ч хасуулахгүй гэдгийг гишүүддээ зөвөөр ойлгуулсан. Ялангуяа боомт холбосон замуудаас мөнгө хасах ямар ч боломж байхгүй.

-Орон нутгийн төсвөөр барих боломжгүй хасагдсан замуудыг хэзээ оруулж ирэх боломжтой вэ. Дараа жилийн төсөвт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр ер нь хасагдсан замууд хэдий хугацаагаар хойшилж байгаа гэсэн үг үү?

-Миний харж байгаагаар нэг их хойшлогдож сүйд болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ жилийн төсөв нэлээд ашигтай гарч байгаа. Өөрөөр хэлбэл бидний бодсоноос нэлээд гайгүй гарсан. Тиймээс төсвийн тодотгол хийх байх. Тэр хэмжээгээрээ бид бас зарим нь мөнгө нь хасагдсан замуудынхаа мөнгийг ирэх жилүүдэд төсөвт тавиулж цааш нь явуулна гэж бодож байгаа. Цаг алдахгүй байх нь чухал.

-Богд уулын нүхэн гарцын тендер дээр гомдол гарсан тул шалгана-

-Богд уулын нүхэн гарцын ажил хэзээ эхлэх вэ. Тендер нь зарлагдсан уу. Хугацаагаа яаж товлож байгаа вэ. Ямар компаниуд орж ирэх төлөвтэй байна?

-Тендер нь зарлагдсан. Өнгөрсөн долоо хоногт тендер нь нээгдсэн. Тендер дээр гомдол гарсан сураг байна лээ. Тэгэхээр гомдлыг Сангийн яам болон зохих газрууд нь шалгах байх гэж бодож байна. Оролцсон компаниуд нь гомдол гаргасан гэсэн үг.

-Ямар гомдол гаргасан юм бол?

-Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Би тендерийн комисс хариуцдаггүй болохоор сайн мэдэхгүй байгаа.

-УИХ-ын гишүүн Ундраа Богд хан уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцлах шаардлагыг Зам тээврийн яаманд 2024.12.13-ны өдөр хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг үл тоох аваас дараагийн хууль ёсны арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн байсан. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би А.Ундраа гишүүний шаардлагыг хүлээж авсан. Нээлттэй нийгэмд амьдарч байгаа хүмүүс учир гишүүн байна уу, хувь хүн байна уу, жирийн иргэн байна уу хамаагүй хэн ч гэсэн үзэл бодлоо илэрхийлээд албан бичиг өгөхөд хүлээж авна. Тэр нь дээр ямар нэгэн эргэлзээ байхгүй.

-МАН болоод Засгийн газрын хөтөлбөрт орсон тул Богд уулыг нүхлэх төслийг зогсоохгүй-

-Хариуг нь өгөх үү. Шаардлагын дагуу төсөл хойшлох, зогсох асуудал гарах уу?

-Мэдээж хариуг нь өгнө. Гэхдээ нэгдүгээрт МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон. Хоёрдугаарт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах хамгийн чухал төсөл учир бид аль болохоор явуулна нь л гэж бодож байгаа.

-Дархан цаазат уулаа нүхлэх гэлээ. Уулаараа оролдож болохгүй. Ач холбогдолгүй төсөл гэхчлэн ард түмний дунд ийм ойлголтууд явчихлаа. Танай яам өөрөө энэ төсөл дээрээ иргэдэд зөв мэдээ мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа юм уу?

-Нуулгүй хэлэхэд Улаанбаатар хот чинь хоёрхон гарцтай. Баруун, зүүн тиймээ хоёрхон гарцтай. Тиймээс бид олон гарцтай болгох үүднээс л тунелийн талаар ярьж байгаа. Энэ төслийг янз бүрээр ярьж иргэдийн бухимдуулах гэж үнийг нь хүртэл 5.5 их наяд гэж худал ярьж байна. Богд уул Дархан цаазтай уул мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдөр энэ Дархан цаазат уулаа ямар болгочхоод байгаагаа бүгд мэдэж байх ёстой. Би өмнө нь ч хэлж байсан. Авлигачид газрыг нь өгөөд баячууд газар дээр нь хаус бариад, бүр уулыг нь ухаж байгаад хүртэл хаус барьсан тохиолдол бий. Та бүгд мэдэж байгаа байх. Чингисийн хүрээний амнаас эхлээд л Нүхт, Зайсан, Хийморийн овоо, Зайсангийн гүн рүү Бага тэнгэр, Залаатын ам гээд цаашаа одон орон судлал гээд яривал эх захгүй маш их хаус баригдсан. Гэхдээ би энийг үгүйсгэхгүй байгаа. Яагаад гэвэл нэгэнт хот тэлж байгаа юм чинь боломжтой нь байшингаа барьдаг юм байгаа биз. Ер нь нэгэнт олгогдсон хүний эд хөрөнгөнд гэрчилгээг нь олгох нь зүйтэй. Гэхдээ үүнийгээ эдийн засгийн арга механизмаар татварыг нь авах ёстой гэж үзэж байгаа. Мөн өөрсдөө уулан дээр байгаа модыг сүйтгэж, газрыг нь ухчхаад зүгээр нэг зүүний сүвэгч шиг тунель бариад цааш явуулахыг юунд нь дургүйцээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.

-5.5 тэрбумаар Богд хан уулыг нүхлэн гэж худлаа цуурлаа гэлээ. Баригдах нийт төсөв нь хэд байх юм?

-Бидний тооцоолсноор 700-800 сая орчим долларт хийгдэм боломж бололцоотой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
88 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уул нүхлэх мөнгө бол хятадын шахааны л мөнгө тэр мөнгөөрөө харин хотод олон давхар зам тавьб�##� монголд хэрэгтэй

Зочин
Зочин

"Давхар зам, давхар зам бас дахин давхар зам" В.И. УБ-н ИРГЭН.

Зочин
Зочин

Япончууд Фүжи уулыг нь нүхлэнэ гэвэл жинхэнэ улсаараа босно доо. Монголчууд гэтэл таг чиг бишрэл шүтээн гэж ч мэдэхгүй коммунист байсны үлдэгдэл оюун санаатай нь илт байдаг юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Японд харин бараг бүх уул нь нүхлээтэй байдагшдээ

Зочин
Зочин

Нямбаатар уул нүхлэж урд уулын баячуудыг замтай болгох мяхайж явахаар уулзваруудаа давхар болгож түгжрэлээ арилга. Богд уул руу явдаг ядарсан ард түмэн байхгүй шүү. Элий б�##�ай Нямбаатар яар�##�тай огцрох нь зөв.

Зочин
Зочин

Ерөнхий сайд түүхийн ухааны эрдэмтэн буурлуудтайгаа уулзаж энэ уулыг яагаад нүхлэж болохгүй гээд байгааг асууж, судлуулж үзсэн үү?

зочин
зочин

Сайд аа …Уул нүхлэх төслийн суд�##�гаа тооцоолол ач холбогдол зэргийг сайтар боловсруулан эрэмблэх, бусад төслүүдэд нэн даруй анхаарах шаардлагатай байна.
Үүнд: Давхар зам, Дэд бүтэц, Агаарын бохирдлын R авах арга хэмжээ, Цэвэр, бохир усны цэвэрлэх байгууламж саар�##� ус гээд УБ чуудын өмнө тулгамдсан төслүүддээ ач холбогдол өгч анхаарах шаардлагатай байгаа юм ард иргэд үүнийг л хүсээд байна даа!

Зочин
Зочин
Reply to  зочин

Доль новш вэ, сайд аа ч гэх шиг...

Зочин
Зочин

Шүтээн уулаа нүхэлдэг тэнэг улс гэж байх ёсгүй ээ хэрэв тэгэх аваас энэ орон сөнөх нүхээ м�##�тна гэ эн үг энэ олон шашины байгууллагууд юу хийж байна вэ джгарах лам хиыд �##�га уу

Шуналын тулам
Шуналын тулам
Reply to  Зочин

Энэ лус савдаг шүтэээн уул ярихаа болиод ариа өөрөөр ШУ аанч эдиин засагч шун�##�ын нүдээр харв�##� нүхлэх нь зөв юм гэдэгииг олж харна ккккк

Зочин
Зочин

Богд уулаа нүхлэхээ болио гуйж байна дарга нараа. Богд уулаа сэтлэвэл дарга та нарын толгой байтугай Монгол төрийн заяа ч хазайна шүү

Зочин
Зочин

Чойжилсүрэн та 2 төрөөс идэж цадаагүй юу

Зочин
Зочин

Үнэгүй нүхэлсэн ч хэрэггүй. Дархан цаазтай хэвээрээ байг. Өвгөдийн хэдэн зууны цээр цаазыг өөрчлөх чи хэн вэ!

Зочин
Зочин

Уул нүхэллээ гээд түгжрэл буурах уу. Зүгээр богд уулын амаар дүүрэн дарга нарын хаус болсон байсан тэрлүүгээ л зам гаргах гээд байгаан бишүү

Зочин
Зочин

Богд уулыг нүхэлж хаачих гэж байгаа нь маш ойлгомжгүй. Төв аймагт үйлдвэр завод ч байхгүй. Ажил хийх гэж лав явахгүй. Нисэх орно гэж бодлоо гэхэд ямар өдөр болгон гадаад явах гэж байгаа бишдээ. Жилд нэг ганц хоёр удаа гадаад явахдаа ганц цаг яваад л нисэх орчихно. Гадаадад бол 2 цаг явж очих чинь жирийн л байдаг зүйл.

Зочин
Зочин

Богд уулыг нүхлэнэ гэдэг яриа бол бидний тэнэгийн үзүүлэлт.

Зочин
Зочин

БОГД УУЛЫН ОНГОНЫГ ЦООЛООД Л ТҮГЖРЭЛГҮЙ БОЛОХ ЮМ УУ? АГАА АНИА НАРАА ЭНЭ ҮНЭН ҮҮ? ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ БИ ГАЗАР ГЭСЭХЭЭР БРИГАДАА АВААД ОРЛОО ХЭДЭН ТҮРДЭГ ТЭРЭГ ЛООМ ЖООТУУ АХИУХАН ХООЛ АРХИАР ХАНГАЧИХ 4 САРД ОРОХОД 9 САР ГЭЭД УРДУУРАА ГАРААД ИРНЭЭ АСУУДАЛГҮЙ. ХАРИН АРААС НВ БУСАД ЮМЫГ НЬ ХИЙХ ГАРУУДЫГ ОРУУЛЧИХАА ЯГ ХААГУУР УХААД ХААГУУР ГАРГАХАА Л ХЭЛЧИХ АСУУДАЛГҮЙ

Зочи
Зочи

Шүтээн Уулаа хөндүүлмээргүй бна

Зочин
Зочин

Чи одоо олон юм хуцаж Дархан цаат уулаар оролдож байж голомтоо самруулав
Үнэхээр юм нүхлэхгүй байж чадахгүй байгаа бол Дорноговь хамрын хийд хоёрын хооронд туннель дүүжин зам монголын баялгаас олсон мөнгөөрөө тавиа хүү минь...

Зочин
Зочин

Дархан цаазат уулыг нүхэлж ямар ч, хэнд ч ашиггүй зам тавих гэсэн увайгүй тэнэг чамаас өөр байхгүй. Чам шиг новшийг Богд хаан уулын лус савдаг зүгээр өнгөрөөхгүй

Иргэн
Иргэн

Уул нүхэлж мөнгө идэх ямарч шаардлагагүй

Зочин
Зочин

Наад тунель, татлагт гүүр,Буйрт, Таван богдод онгоцны бууд�##� г. м. ТЭЗҮ хийж мөрөөдлийн ажилд мөнгө зарцуулж идэхээ боль. Яасан шун�##�тай юм. Хэдэн з�##�уучуудаа ажилтай болгох л ажил хий
25 оны 5р сараас буруу хүрдтэй машин оруулахгүй гээд хуульчлаач. 10, 20 жил ярилаа. Монгол улс Японы төмрийн хогны булш болж гүйцлээ.

Дураараа гоё
Дураараа гоё
Reply to  Зочин

Хн. Зөв хүрдтэй нь эвдэрдэггүй юм уу? Адилхан л эвдэрч төмрийн хог болно ш дээ. Эсвэл эвдэрхээр үйлдвэрлэсэн улс нь буцаагаад авчих юм уу?

Зочин
Зочин

Хужаагийн гар хөл

Зочин
Зочин

Энэ гэж новшийн өлөн хулгайч сайд хийгээд байхаар энэ улс орон яаж хөгжих тухай бодном

Ухаан муут
Ухаан муут

Гөлөг төөрүүлэх тоглоомон гаршсан хулгайчууд

Жамбал
Жамбал

ИЙМ МААНАГ АМЬТНЫГ САЙД БОЛГОЖ Л БАЙДАГ, БАС ТЭГЭЭД ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛТАН

Монгол инж
Монгол инж

Аливаа төсөлд эдийн засгийн үр өгөөж, тооцоо байх ёстой. Тэр хоосон газарруу туннел тавиад хэзээ өртгөө нөхөж Ашиг шарган Монголчуудыг гийгүүлэх вэ. Сайд хүн энэ т�##�аас нь л ярих ёстой болохоос олон гарцтай болгоно ч гэх шиг. Угаасаа Төв аймаг руу гарц байж л байгааш дээ.

Зочин
Зочин

Богд ууланд туннель хийхэд юу нь болохгүй гэж, мууса йн оркууд та нар битгий солиороод байгаарай !
Дундад зуунд амьдраагүй шүү, бид нар....

Зочин
Зочин

Uul ni zamin olon garts uneheer shaardlagatsi bna hurdan ehleesei...!!Hyatad uls tsaana olon uulig nuhelj hurdni zam,tuneli tavisan bna lee ene chine tugjrelig saaruulsan bas neg garts bishuu..!

Их мэдэх
Их мэдэх

Зайлаарай муу бөөс

Irgen
Irgen

Nuhelee nuhel utaa ch gaigui bolno

Дураараа гоё
Дураараа гоё
Reply to  Irgen

Төв аймгийнхан хотын утааны аман дээр амьдрах ямар гэм хийсийн? Тунелээр утаа гарах юм бол дотор явах машин нь янданд дотор явахтай л адил

УЦБ
УЦБ

Энэ бол хэрэгжүүлэх шаардлагагүй хууль, олон улсын гэрээ конвенц зөрчиж байгаа төсөл. Тийм учраас хэрэгжих боломжгүй. ТЭЗҮ хийх нь зөвхөн мөнгө угаах хэрэгсэл болоод л өнгөрнө.

УВ иргэд
УВ иргэд

Гоё туннель хэрэгтэй бнаа

Ганаа
Ганаа

Эргүү хог

Бямбаа
Бямбаа

Ариун дагшин дархан цаазат уулыг онгон гэх мэт инээдэм ханиадам болгон бичиж байгаа хүмүүсийг Бурхан өршөөг. Богд уулыг нүхэлж чадахгүй л дээ. Нүхлэхээс нь өмнө дэлгэрсайхан эхнэр хүүхдүүдийн хамт газрын гүнд мөнх нойрссон байх болно. Цаашид Богд уулын т�##�аар элдэв т�##�аар битгий яриа гараг

Иргэн
Иргэн

Энэ онгон гэдэг үгээ ойлгохгүй байж комент бичиж байгаа иргэн хүн битгий онгон царайл гэж хэлье. Дүүрэн хаус барьсан уулыг онгон байг�##�ь гэхүү .

Монгол
Монгол

Зөв тунель барих хэрэгтэй

Зочин
Зочин

Урд хойд төмөр замыг ашиглаад хурдны г�##�т тэрэгтэй больчихвол утаа түгжрэл багасна даа.зам дагаж хөнжил ирнэ ард түмэн өөрсдөөсөө бүтээн байгуул�##�тын ажил хийгдэнэ дээ Засгийн газар дулаан бохир дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл боломж бна даа

Зочин Зочин
Зочин Зочин

Аливаа ажил хийхэд �##�ь т�##�аас эхлэхээ төлөвлөдөг , эрчим хүчний асуудлаа эхлээд шийдэх , дараа нь дэд бүтэцтэй хотоо барих , хоёр т�##�аар нь явж байгаа замаа эгнээг нь нэмэх хурдных болгох үнэхээр ача�##�лаа дийлэхгүй бол уулаа тунелдэх болов уу? .Одоо тунелээр хаашаа очих вэ ? Хоёр т�##�аар нь явж байгаа зам бөглөрөл үүсэж байсан удаа байна уу ? .Цас орохоор Чойрын зам бөглөдөг , Дундговь с�##�даг дээр тэр болгон цас хунгар тогдоггүй

Зочин
Зочин

Алтанбулаг Дархан Уланнбаатар Замын Үүдийг Дархан Улаанбаатарын зам шиг болгоочээ Олон улсын транзит тээврийн чух�##� зам ш дээ

Зочин
Зочин

800 сая нь 1.5 тэрбум доллар болох биз, нэн яар�##�тай ажил биш шүү дээ

Хүүк
Хүүк

Дэлгэрсайхан амьд байсан юмуу?????
Монголын минь баялгийг Хятад руу ямарч саад бартаагүй зөөдөг энэ хүнийг сураггүй болчихоор нь гэм буруутайг нь тогтоогоод очих ёстой газар руу нь явуулжээ дээ!!!!???? гэтэл амьд арзайж мэнд мэлтийж бүр зам тээврийн сайд хийгээд байж байдаг ???????????????????????? яг сайхан чөлөөтэйгөөр эд баялаг зөөх �##�бан туша�##� хашаж байгаа юм байна, ийм хулгайчаа мэдэхгүй байна гэж баймгүй юм Ерөнхийлөгч Хүүк, Оюун Эрдэнэ хоёр ????☠️

Oidov
Oidov

Нүхлэж гараад цаана нь.юу байгаан

Зочин
Зочин

IIM MUNAG MUNHAG TENEG LUIVARCHID ARDIIN NAMD DAANCH OLON BII DEEE . MUU BUZARIIN HULGAICH MONGOLIIN HAMAG TUMRIIN HUDERIIG ZUUGUUD DUUSGAJ BGAA ADGIIN SHAAR AMILSAN SHULAM DAA. BOGD UULIIG HUHLEH GNEEE JORLONGOO UHAJ CHADAHGUI BJ . BOGD UULIIN TSAANA YU CH BHGUI BHAD YAH GJ NUHLEH BILEEE

Ариунаа
Ариунаа

Богд уулыг заав�##� тунельдэж яах гээд байдаг бнаа.уулынхаа хажуугаар бэлэн байгаа замаа давхар болгочихоочээ.давхар зам чинь арай ажилгаа багашдээ .Ер нь Дэлгэрсайхан та энэ ажлаас нэрээ татчихаач.танд ханг�##�ттай мөнгө байгаашдээ.

Enkhamar
Enkhamar

Bogd Uuliin urd amuudiig ezegneh gesen gadna dotnii etgeeduudiin sanaarhal shuu hervee tunel uhagdval naad zah n hairhanii urduur nutagtai m#lchid nutgaasaa huugdunu deerees n heden myangan ajilchdiin otgon shingeneer bohirlogdoh ard tumend hurteelgui nuhtei uldene

Last edited 10 Сар Өмнө by Enkhamar
Зочин
Зочин

УБ байнга с�##�хилдаг хоолойн үзүүр болох нь ээ дээ

Зочин
Зочин

Ийм юмнуудыг дахин дахин сонгоод байгаа сонгогчид нь тэнэг юм бишүү

Уншигч
Уншигч

Богд уулыг өндөр өртөгтэй ухаж гарц гаргана гээд байгаа бол тэнд хаус, эзэмшилтэй хэдэн нөхдүүд ирж очиход амар болох гэсэн санаа харагдаад байгаа. Тэгэхдээ нэвт цаашаа явах зам биш шиг танилцуулдаг. Энэ мөнгөөрөө хотын түгжрэл үүсгэдэг гол гол уулзваруудаа давхарлаж 1 чигийн урсг�##�тай болговол түгжрэл буурахад нэмэртэй дээ

Zochin
Zochin

Юм нүхлэмээр дон тусаад байв�##� өөрсдийгөө нүхлэ.Чингэс хааны лүндэнгээр буусан дэлхийн анхны дархан цаазтай уулыг чам шиг хулгайн луйварчид мэддэг юм биш.Харин өөрсдийнхөө шавар тагзнуудаа чинь �######�уулахгүй бол чөлөөлнө шүү

зочин
зочин

Түгжрэл утаа хоёрт ямар ч нөлөө үзүүлэхгүй Богд уулаа нүхлэх хэрэггүй ээ. Тэр Баянхошуу, Толгойтын утаа чинь Нисэх яармагийн задгай т�##�аар урсаж цэвэрлэгдэхгүй с�##�хи л гарв�##� нүүж байна лээ ш дээ. Харин ч хотын төвийн утаа өдөртөө хөдөлгөөн ихэсэхээр арай гайгүй болж байсан. Та хотоо тойроод зүүнээс нь баруун тийш явж үз. Богд уулын оройд гарч ннг бүтэн өдөр ажигла.
Дэлгэрсайхаан та Сэлэнгийн төмрийн хүдэртэй уулыг урагш зөөж дуусаад Дархан цаазат Богд уулаар маань тоглох нь дутав уу. ҮЙЛИЙН ҮР ХААЛГА АНДУУРАХГҮЙ шүү.

Зочин
Зочин

Наадах хэлээд байгаа дүн чинь гурван их наяд төгрөг болж байна. Монголын ард түмний өмч "ТӨМРИЙН ХҮДРИЙГ "өдөр шөнөгүй хятад руу зөөж байгаадаа сэтгэл ханг�##�уун амьдармаар юм шигээ.

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да

Монгол хүний эсрэг МАН сөнөтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button