Нийгмийн

Чилэн суухуй буюу “Нүннэй” хурал энэ сарын 11-нд эхэлнэ

“Нүннэй сахих” буюу “Чилэн суухуй” зан үйлийн хурал нь Номт гурван орны нэг Монгол нутагт Бурханы шашин дэлгэрсэн цагаас эхлэн үе, үеийн хаад ноёд мөнхлөн хуруулж байсан хурлын нэг нь Их нигүүлсэгч Жанрайсиг бурхны “Нүннэй” буюу “Чилэн суухуй” хэмээх зан үйл юм. 

Энэхүү зан үйлийн ач тус нь гурван муу заяанд унах /там, бирд, адгуус/ шалтгаан болсон хилэнц нүглийг түргэнээ арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, нүгэл хилэнц, алдаа унал бүгдийг наманчилж ариусган арван цагаан буянаа дэлгэрүүлэх зан үйл юм. Тиймдээ ч “Нүглээ арилгая гэвэл Нүннэй сахь” гэсэн яриа дэлгэрчээ. 

Нүннэй хуралд хурсан, хурал хуруулсан мөн даган баяссан бүхний тус эрдэм цаглашгүй их юм. Нүннай их сахиснаар нүгэл хилэнц үтэр түргэн арилж буяныг ихээр хураадаг. 

Энэ зан үйл нь бурхны шашны аг тарнийн номтой холбоотой. Номын эхэнд “Жорвын чойдог” буюу “Бэлтгэл зургаан ном”-ын дагуу зан үйлүүдийг бэлдээд “Нүннай” хурлаа сахиж хурдаг. 

“Жигдэн гомбо” буюу “Жанрайсиг бурхны магтаал” хэмээх мөргөлийн ном байдаг. “Жигдэн гомбо” номоо уншаад, биеэр мөргөж, сэтгэлдээ сүжгийг үүсгээд “Зөвхөн би гэлтгүйгээр тойрон хүрээлсэн хамаг амьтад бүгдээр тэргүүлшгүй цагаас энэ цаг мөчийг хүртэл хураасан нүгэл хилэнц бүхнээ сэтгэлийн гүнээс арилгаж байна” хэмээн бодож мөргөдөг. 

Үнэн зүрхнээс өөрийн сэтгэлийг одуулан үйлдвээс авралтай төдийгүй “Нүннэй” олон сахиснаар муу заяанаас гарцаагүй гэтэлгэнэ хэмээдэг. Хурал 2025 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдөр хүртэл Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацанд болно. 

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөөн ханиад дэгдээхнэ дээ. Энэ шинэ ханиад маск зүүсэн ч нэмэргүй юм байна лээ. Агааржуулолт муутай газар олон хүн цуглуулж яах гэж байгаам болдоо. ТВ онлайнаар хурлаа хурж болдоггүй юм байх даа.

0000
0000

Түвд өвөө эмээрүүгээ явбал зүргээр ш дээ энд нар

Холбоотой мэдээ

Back to top button