Гэмт хэрэг

Баянзүрх дүүрэгт байрлах караокены нойлд нэгнээ мэсээр хөнөөсөн хэрэг гарчээ

Баянзүрх дүүрэгт ... нэр бүхий караокед "эмэгтэй нойлын өрөөнд орсон" гэх шалтгаанаар хоёр залуу маргалдаж, улмаар мэсээр амь хохирогч О-г хөнөөсөн хэрэг гарсан байна.

Хохирогчийн ээж шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "...Тухайн өдөр шүүгдэгч яагаад халаасандаа хутгатай явж байсан бэ гэвэл хүн алах л санаа зорилготой байсан байх.  Тэрээр урьд 2-3 удаа ял шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Бүр шоронд ч орж байсан байна. Анх холбогдсон хэрэг нь хөнгөн байсан бол цаашлах тусмаа хэрэг нь бүр хүндэрч байна шүү дээ. Миний хүү бага насны буюу 5 настай охинтой. Түүнд би аавыг нь нас барсан гэж хэлж чадахгүй “хөдөө ажлаар явсан” хэмээн хэлсэн.    Саяхан түүний охин аавыгаа хэзээ ирэх талаар надаас асуусан. Охин нь аавыгаа асуух бүрд надад маш хэцүү байна. Шүүгдэгч бол хэзээ ч засрахгүй..." хэмээн мэдүүлсэн байна.

Амиа алдсан залуу эмэгтэй ариун цэврийн өрөөнд байх болсон шалтгаан?

Тус караокены зөөгч "...амь хохирогч намайг текен дээр зогсож байхад “нойлын цаас өгөөч, би найз охиндоо өгөх гэсэн юм” гээд нойлын өрөөнд нойлын цаас аваад орсон. Тэгээд удалгүй найз охин нь “эгчээ энийг хардаа” гээд нойлын өрөөнд ороход найз залуу нь доошоо харсан хэвтэж байсан" хэмээн мэдүүлсэн байна.

Харин ариун цэврийн өрөөнд таарсан хүнээ мэсээр хөнөөсөн эрэгтэй шүүхэд өгсөн мэдүүлэгтээ " Тухайн үед би 4-5 хоног тасралтгүй архи уусан шарталттай байсан бөгөөд нэлээн сууж байгаад би тамхи татахаар гадагш гарчхаад буцаж караокед орж ирээд хамт явж байсан найзуудтайгаа юм ярьж сууж байгаад ариун цэврийн өрөөнд ганцаараа орсон. Тэгэхэд нэг залуу эмэгтэй ариун цэврийн өрөөнд байсан тул эрэгтэй рүү нь орооч гэсэнд маргаан үүсэж, миний цээж хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгдэх үед миний халаасанд байсан хутгаар намайг хутгалчихлаа хэмээн хардаж халаас руугаа гараа хийхэд хутга байсан. Цаашаа юу болсон тухай санахгүй байна. Нэг мэдэхэд найзуудтайгаа буудалд хүрч ирсэн байсан" хэмээсэн байна.

Тухайн хэрэг үйлдэгч нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байжээ. Биеийн байцаалтад тусгагдсанаар

  • Хүчиндэх гэмт хэрэг хоёр ч удаа үйлдэж эхний удаа 6 жил, дараа нь 6 жил 6 сарын ял авч байсан
  • Үүний дараагаар хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сарын хугацаанд хорих ялаар шийтгүүлсэн ч шүүгчийн шийдвэрээр долоон сарын өмнө тэнсэн суллагдсан байжээ.

Шүүхээс: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тус хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тусгасан байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2025 08:51

ӨӨ ХӨӨРХИЙ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА ГӨЛӨГНҮҮДЭЭ ЭХНЭР НЬ МАШААНААРАА НӨХРӨӨ ХӨӨЖ ДАЙРЧ ХОРООСОН ЕР НЬ БОЛ ШУЛУУХАН Л ХУТГАЛДАГ БОЛЖ ДЭЭ.ЭНЭ НӨХӨР ЗАСРАШГҮЙ ГЭМТ ХЭРЭГТЭН ЮМ БАЙНА ШҮҮ.ҮҮНИЙГ ХОРООЧИЙ ЛАЛАРЫГ АЛЧИХЬЯ ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ГЭСТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛГОНЫГ НУХЬЯА АРАЙ ХЭТЭРЛЭЭ

Ххх
Ххх
1 сар 11, 2025 10:06
Reply to  Зочин

Нөхрөө дайрч �##�аад болгоомжгүй үйлдэл гээд тэнсэн ял авч байна .Зүгээр хүнийг �##�аад 8хан жилийг олон давтан үйлдэлтэй �##�уурчинд өгч байна .Ял хөнгөдөөд байна .Насаар нь хориочээ

Зочин
Зочин
1 сар 11, 2025 10:37

Угаасаа хулгай, хүчин гээд давтан хэрэг хийж явсан бузар сүг байна ш дээ! Тэр шүүгч ийм заваан хүнийг 7-н сарын өмнө сул�##�ж тэнсээгүй бол 5настай охин өнчрөхгүй, элэг бүтэн байх байжээ!

Бат
Бат
1 сар 11, 2025 11:34

Хэрэглэхгүй ч хамаагүй эрүүгий хуульд хүн �##�сан хүнд цаазын ял байж л байх ёстой хужаа Элбэгдоржийн нэг б�##�аг энэ хүн �##�аад төрийн хамга�##��##�танд хоолтой газарыг илүүд үнэх хүн гарна шүү

Зочин
Зочин
1 сар 11, 2025 12:01

Noil anduurch orool biz surtei allaga bna teneg bna gej helye

Зочин
Зочин
1 сар 11, 2025 12:55

Тэр �##�уурчин чинь засрахгүй хүн хог байна шдээ. Цаазлах ч багадна.

ОЮУНЭРДЭНЭ
ОЮУНЭРДЭНЭ
1 сар 11, 2025 13:39

ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР ГАВ ХИЙХГҮЙ БАЙ ДААЛГАВАР САЙН БИЕЛҮҮЛЖ БУЙ САЙТ !

Зочин
Зочин
1 сар 11, 2025 14:22

Санаатай �##�лага. Засаршгүй гэмт хэрэгтнийг шоронд нь хатаа...

Холбоотой мэдээ

Back to top button