Нийгмийн

Өнөөдрөөс хүйтний эрч ялимгүй суларна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад өдрүүдэд цас орохгүй. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34 градус, зарим шөнөдөө -39 градус, өдөртөө -24 бөгөөд зарим өдрүүдэд -29 градус хүрч хүйтэрнэ. Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27 градус, зарим шөнөдөө -32 градус, өдөртөө -15, зарим өдрүүдэд -20 градус хүрнэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13 градус бол зарим шөнөдөө -18 градус, өдөртөө -3, зарим өдрүүдэд -8 градус, бусад нутгаар шөнөдөө -23 градус, зарим шөнүүдэд 26 градус хүрэх бөгөөд өдөртөө -11, зарим өдрүүдэд -16 градус хүйтэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button