Инфляц сүүлийн 6 сар тасралтгүй өсөж, оны эхэнд 9 хувьд хүрлээ

Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарч байсан билээ. Харин 2025 он гарснаар энэ сарын эхний байдлаар инфляц 9 хувьд хүрээд байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байх төсөөлөл бий.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин 9 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар буюу 32.2 хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар 53.3 хувиар тус тус нөлөөлжээ. Ингэснээр сүүлийн зургаан сар дараалан инфляц өсч буй бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Доржханд 6%-иас хэтрэхгүй гээд тэтгэврийг 6%-иар нэмсэн. Гэтэл бүх татвар хураамж, цахилгаан дулааны үнэ нэмэгдэж бүх юмны үнэ өссөн. Доржханд хулгайч бол эдийн засагч биш юм бна. Тэгснээ өөрийнхөө ажлын �##�баныхны ц�##�ин хөлсийг хэдэн тэрбумаар батлуулаад наасан даа. Зүгээр д нэг хулгайч л юм бна.