НИЙГЭМНийгэм мэдээ

Чех дахь монголчууд мөнгө угаах гэмт хэрэгт олноор өртөх болжээ

Сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, ялангуяа залуу хүмүүс мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гэмт бүлэглэлүүд чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг цуглуулж, мөнгө угаах болжээ. Энэ нь ихэнхдээ Телеграм аппликэйшнээр дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна.

Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар Таны хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Иймд та бүхэн хуурамч сайтаас болгоомжилж, өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Чех улсын Прага хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button