Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны шүүх хурал 8 дахь удаагаа хойшиллоо

"Ногоон автобусны" гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан билээ. Хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүн яллагдагчаар татагдсан байдаг.

Тэгвэл өнөөдөр тус хэрэг шүүгдэх товтой байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл найм дахь удаагаа хойшлууллаа. 

Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар мөн л хойшлуулж байсан удаатай.

Өмнөх үйл явцыг дурдвал,

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл тус тус хойшиллоо.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2025 14:12

zavharsan tor

Зочин
Зочин
1 сар 20, 2025 15:33

Ингэж2 хэрэгсэхгүй болно ман.н шилмэл мэргэшсэн хулгайн арга!!!!!

Зочин
Зочин
1 сар 23, 2025 00:45

Хулгайчуудаа яллаж чадахгүй арчаагүй төр. Хамгийн түрүүнд засгийн газар огцор! Дараа нь ерөнхийлөгчийг огцруул!

Холбоотой мэдээ

Back to top button