Хогоо замбараагүй хаядаг иргэдийг цагаар журамлахад хүрэв

Хот, дүүрэг, хороо хоггүй байхын тулд журам хэрэгжүүлж эхлэхээр тодорхой зорилт тавин, ажиллаж эхэлжээ.
Чингэлтэй дүүргийнхэн энэ ажлыг эхлүүлж, шинэ жишиг тогтоох гэснээрээ ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тус дүүргийнхэн өдрийн цагаар хог хаяхыг хориглосон. Харин оройн 18:00-21:00 цагийн хооронд хог хаяхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасныг иргэд олон нийтийн сүлжээгээр "Удахгүй гэрт орж ирж идэх хоол, өмсөх хувцсыг заах нь" гэх мэтээр тохуутайгаар шүүмжлэв.
Тухайн шийдвэрийг гаргасан албаныхан тайлбарлахдаа "Хог ачилтыг 24 цагийн хугацаанд гурван удаа хийдэг. Гэсэн хэдий ч иргэд, ААН-үүд хогоо үргэлж, замбараагүй хаядаг учраас цагийн хуваарьт оруулж, журамлахаас өөр аргагүй. Үүнээс болж бүтэн өдөр хогонд дарагдаж, хог нь хогийн цэгээсээ хальж, гудамжаар хөглөрөх болсон учраас энэ байдлыг өөрчлөхийн тулд дараах шийдвэрийг гаргасан" гэв.
Гадаадын орнуудад хог хаягдлыг хаях болон ангилан ялгах үйл явцыг тодорхой зохицуулдаг бөгөөд эдгээр нь тухайн улсын соёл, хууль тогтоомж, байгаль орчны бодлогоос хамаарч ялгаатай байдаг. Олон улсын аль ч хот, дүүрэгт энэ зэргийн журам үйлчилдэг. Оршин суугчдыг хогоо ангилж ялгах, тодорхой цэгт төвлөрүүлэх зэрэгт дүүрэг, хороодын холбогдох албаныхан олон төрлийн арга туршиж үзэж байгаагийн ердөө нэг хэлбэр нь энэ аж.
Жишээлбэл, Япон болон Герман зэрэг улсад хог хаягдлыг ангилсны дараа тодорхой өдрүүдэд, тусгай уутанд хийн хаяхыг шаарддаг. Тэр ч бүү хэл уутны өнгөөр хогийн төрлийг төрөлжүүлж, илгэх байдлаар зохицуулдаг жишээ бий.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
япон герман шиг эдийн засаг хөгжилтэй болчихоод ингээрэй
монгол ёс заншлаа бодоод харангуй шөнөөх хог гаргаж хаяхгүй юм шүү. торгоод байгаарай. чи юун менежер нэгмуу сэтгүүлч ухаантай байж, Сумьяабазараа дагаад �##�га болохгүй юун бас цагийн хязгаар вэ, дараа манийгаа баах цагийг тогтоож өгөх үү
ЭХЛЭЭД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОТЫН ТӨВИЙГ УГААРТУУЛЖ БАЙГАА ЯНДАНГУУДАА ЦӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВ. ТЭГЭЭД ДАРАА НЬ БИДНИЙГ ТОРГОХ АЯНАА ЭХЛҮҮЛ. ГЭХДЭЭ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА СӨХ-ИЙН АВГАЙ НАРЫН ХЭМЖЭЭНД СЭТГЭЖ АЖИЛЛААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ.