П.Батчулууныг өмгөөлж хэрэлдэхийн оронд Донорын хуулиа хэлэлцье
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож 2.6 жилийн ял оноосон.
Улмаар энэ хэргийн талаар нийгмийн сүлжээнд зарим иргэд олон талт байр суурь илэрхийлж буй. Ингэхдээ дийлэнх нь эмчийг хүний амь нас аварсных нь төлөө хорих нь буруу гэсэн сэтгэгдэлтэй байгаа бол зарим нь ямар ч тохиолдолд эмч хүн ёс зүйтэй байж хуулиа дагаж мөрдөх ёстой байсан гэх санааг илэрхийлэв.
Иймд бид эмч П.Батчулуунд холбогдох хэргийн процесс болон хуулийн тайлбарыг хүргэж байна.
-П.Батчулуун эмчийн нэр холбогдсон хэргийн тухайд-
П.Батчулуун Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Харин анх энэ хэргийг олон нийтэд ил болгосон хүн нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг байсан билээ. Тэрбээр тухайн үед хохирогч болсон иргэдийн гомдлыг шүүхэд хүрэх хүртэл олон талын байр сууринаас мэдээллийг хүргэж байв. Үүний үр дүнд уг хэргийн шийдвэр гарч шүүх эмчийг буруутайд тооцоод байна.
-П.Батчулуун эмчийн шүүх хурал-
Дээрх хэрэгт холбоотойгоор анх П.Батчулууныг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 захь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэхээр болсон. Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон юм.
Мөн өнгөрсөн хугацаанд П.Батчулуунд “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан.
-П.Батчулуун эмч хууль зөрчсөн үү-
П.Батчулуун эмч ар гэрийн зөвшөөрөлгүй донороос эд, эрхтэн шилжүүлсэн гэдгийг донорын ар гэрийнхэн баталж байсан ч эмч буруугаа хүлээгээгүй. Тэр өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард болсон түүнийг яллагдагчаар татсан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би донорынхоо гэр бүлээс зохих ёсны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тайлбар хийсэн ч ойлголтын зөрүү байсан байж магадгүй гэж бодож байна” хэмээсэн байдаг. Энэ нь хүнээ алдсан, талийгаачдаа хүндэтгэлтэй хандахыг хүссэн ар гэрийнхэнд нь хүнд туссан нь мэдээж. Мөн гарын үсэг зурж зөвшөөрсөн эрхтнүүдээс бусад эд эрхтнийг нь донороос авсан гэдгийг бичиг баримтууд нотолчихсон. Тиймээс сэтгэлзүйгээр хүнд хохирсон донорын ар гэрийнхэн хэргийг өнөөдрийг хүртэл шантралгүй үргэлжлүүлж, П.Батчулуунд ял оноолгож чадсан байх.
Харин Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Донорын тухай хуульд:
4 дүгээр зүйл. Донорын үйл ажиллагаанд баримтлах зарчимд
- 4.1.1.хууль, хүний эрхийг дээдлэх;
- 4.1.2.хүмүүнлэг, энэрэнгүй байх;
Мөн хуулийн 16.2-т
- Донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрлийг 18 насанд хүрсэн реципиентээс өөрийнх нь, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй иргэний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг бичгээр авсны үндсэн дээр гүйцэтгэнэ гэж заасан байгаа юм.
Хуульд ингэж заасан. Гэвч эмч П.Батчулуун донорын ар гэрийнхэнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн 10 гаруй эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан. Эдгээрт ар гэрийнхэнээс нь зөвшөөрөл аваагүй байдаг.
Мөн эмч нь олон нийтийн шүүмжилж байгаа шиг хүний амь аврахад хэрэгтэй ганц, хоёр эрхтнийг донороос аваагүй. Харин донорын хөлөөс авч болох бүхнийг авсан нь донорын ар гэрийнхний шүүхэд хандах гол шалгаан болсон юм.
-Донорын хуулийг сайжруулах шаардлагатай-
Нэгдүгээрт, Олон нийтийн анхаарлыг татсан уг хэрэгт гол хуулийн сайжруулалт шаардлагатайг УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байдлаар тайлбарласан.
"Цогцос /талийгч/-т хүндэтгэлтэй хандах нь хүний эрхийн асуудал юм. Энэ нь тухайн нас барсан хүний дигнити болон үлдэж буй ар гэрийнхэнтэй холбоотой хүний эрхийн асуудал байдаг. Гэрээслэл, эсхүл ар гэр нь зөвшөөрөөгүй бол хүний амь аврах байсан ч хүний эд эрхтнийг ашиглаж болохгүй. Донорын хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байна. Гэхдээ газарт шингээд дуусах юм чинь ашиглахад яадаг юм гээд бичээд байгаа хүмүүс хүний дигнити, ар гэрийн хүмүүсийн өнцгөөс бас анхаарч үзээсэй” гэсэн.
Хоёрдугаарт, Хэргийг анх олон нийтэд ил болгож, хохирогчдын эрхийн асуудлыг ярьж эхэлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг тухайн үед иргэд эсэргүүцэж “эргүү тэнэг. Элдэв муухай”-гаар хараах нь харааж, зүхэх нь зүхэж байв. Гэтэл хуулиараа түүний зөв байж. Мөн зарим иргэд хүнийг эмчилдэг гэх утгаар нь эмчийг өмгөөлж байсан хэр нь хүнээ алдчихсан. Талийгчийнхаа эд эрхтнийг зөвшөөрөлгүй авхуулчихсан донорын ар гэрийнхнийх нь хүн ёсны эрхийг бодоогүй. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж байна. Энэ нь донорын ар гэрийнхэн болоод үүссэн асуудалд эрх зүйн зохицуулалт байгаагүй. Тэдний хүн ёсны эрхийг Донорын хуульд тодорхой заагаагүй байгаа юм. Түүнчлэн улс орон бүрийн Донорын хуульд байдаг гол заалт болох хүнлэг, энэрэнгүй байх, хүний эрхийг дээдлэх гэх заалтууд болон түүний хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай нь эл хэргийн процесст харагдав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Донорын хуулийг зөвхөн эд эрхтний бизнес гэдэг утгаар харж хийсэн маш буруу хууль. Цөөн хүн амтай монгол улсын хувьд энэ хууль маш тэнэг хууль.Эд эрхтэн авах хуулийг зөвшөөрч хатуу хян�##�т, татварын оролцоогоор зөвшөөрч төрөөс тусл�##�цаа үзүүлэх хэмжээнд дахин боловсруулах хэрэгтэй
yhsenee tonoh yos bidend baigaagui shdee, yerduu ch bolohgui zyil bhoo
Хүнийг үхэхээр нь тоночиж болохгүй
ХУЛГАЙ Л БАЙНА
За яршиг даа тэртэй тэргүй бүх цогцсыг хаг�##�аад хаясан байдаг шүүдээ хаанаас нь юуг нь авсныг хэн ч мэддэггүй биш билүү. Яагаад ноорогт хийдэг юм задлан хийх л гэж хийлгэдэг биздээ. Цогцосноос хэн нэгэнд хэрэгтэй зүйлээ авдаг гэж хэзээний л ам дамжин ярьдаг биздээ. Хайран сайхан эмч энэ хугацаанд хичнээн хүний �##�тан амь аврах ачтан шүүдээ
Өнгөрснийхөө дараа чадах хирээр хүнд амьдр�##� бэлэглэж, эд эрхтэн нь өөр нэгнийг эрүүл болгож, эргэн тойрныхонд нь аз жарг�##� авчирна гэдэг ар гэрийнхэн нь ч гэсэн буянтай сайхан үйл хийж байгаа билээ. Ар гэрийнхэн нь эерэг сайхан буяны сэтгэлээр хүлээн авч, �##�тан гартай эмчийг хэцүү нэрт рүү битгий явуулаасай.
Энэ эмч нар Батчулууныг өмөөрөөд үнэхээр тэнэгтэж байна
1,түүний хөдөлмөрийг төр үнэлж гавьяат эмч цолоо өгсөн
2, хүний цогцосноос хулгай хийхийг хэн ч зөвшөөрөөгүй
3,баригдсан нь энэ кейс болохоос цаана нь өчнөөн байгаа
4, шүүх харин ч бага ял өгсөн
Элэг, бөөр авахыг ар гэр нь зөвшөөрөөд байхад зөвшөөрөлгүй яс, шөрмөсийг авч цогцос тонох нь туйлын буруу. Батчулуун эмчийг өмөөрөх нь утгагүй шүү эмч нараа. Зөв юмсаа л өмөөр. Ухаантай өвчтөнийг эмчилж чаддаггүй гэж ярьдаг эрчимт эмчилгээний эмч байдаг нь үнэхээр харамс�##�тай.
er n bol zeremdegleed haysan bshd.zuvshuuruugui l bol hulgaigaar avch bolohgui