Согтуурсан үедээ эхнэрээ зодож хөнөөсөн этгээдэд 8 жил 6 сарын ял оноосон байна

Багануур дүүрэгт А гэх эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ "гадагш гаргаж явуулсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаас биед нь гэмтэл учруулж хөнөөсөн хэрэг гарчээ. Бид эл хэргийг бусдад сэрэмжлүүлэх үүднээс тоймлон хүргэж байна.
Шүүгдэгч" …Тухайн үед эхнэртэйгээ маргалдаад намайг явуулахгүй гээд араас зуураад байхаар нь гарыг нь салгах гэж эргэж хараад гараараа саваад цохисон. Надад эхнэрийнхээ амь насыг хохироох гэсэн бодол байгаагүй. Ийм зүйл болсонд их харамсаж байна.” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу түүний хүү "... дүүгийн асран хамгаалагчаар би өөрийгөө тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хувьд ээжийгээ алдсанд үнэхээр их харамсаж байна. Дүүгээ цаашдаа эгч бид хоёр харж хандаад явна. Бид мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна" хэмээн мэдүүлжээ.
Эл хэрэгт хийсэн мөрдөгчийн дүгнэлт, прокурорын газрын яллах санал, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед хийсэн шинжилгээ зэргээр эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүх байгууллагаас 8 жил 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн �##�сан хүнд ямар бага ял өгч бнаа . Хууль ёсны эхнэр болохоор тэгдэг юм байх даа
эд,өлөг, морь м�##� ,хувцас зэргийг эдлэх,хэрэглэх гэж ярьж,бичиж болно харин хүнсний зүйлийг УУХ,ИДЭХ гэж ярьдаг байлаа
Эмэгтэй хүн эх хүний амь ийм хямдхан болчихсон хуультай болсон юмуу Эхнэрээ �##�сан ярагчинд 15 жил ч багдмаар