НИЙГЭМ

Ж.Чинбүрэн П.Батчулуун эмчийг өмөөрөхдөө худал ярьсан уу

П.Батчулуун эмч энэ сарын 20-ны өдөр 2.6 жилийн хорих ял авсан. Одоо хорих Цагдан хорих 461-р ангид хоригдож буй.

Нийгэмд уг асуудалтай холбоотой олон талын байр суурь, шүүмжийг иргэд болон албан тушаалтнууд илэрхийлж байгаа.

Эндээс онцлох нь П.Батчулуун эмчийг эргэж очсон гэх УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн яриа байв. Учир нь тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “П.Батчулуун эмч шөрмөс авсан асуудлаар яллагдаагүй” гэж хэлсэн юм.

Үүнийгээ тайлбарлахдаа Ж.Чинбүрэн “хэргийн процессыг нь мэдэхгүй тул П.Батчулуун эмчийг эргэхдээ өөрөөс нь асуухад гарын үсэг зуруулалгүй эрхтнийг нь авсан асуудал байхгүй гэсэн” гэсэн.


-П.Батчулуун эмчийг эс, эд эрхтнийг хууль бусаар авсан гэм буруутайг шүүх тогтоосон-

Гэтэл анх П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ хэрэг нь явсаар анхан шатны шүүхээс түүнийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон 2.6 жилийн ял оноосон.

Түүний ял авсан уг заалтыг нь задалж харвал 15.3 дугаар зүйл. Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах:

  • Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эндээс харахад П.Батчулуун эмч яах араггүй Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэх хэрэгт буруутгагдсан байгаа юм.

Тэгэхээр Ж.Чинбүрэнгийн дээр хэлсэн үг худлаа болж таарч байна. Энэ нь П.Батчулуун эмчийг өмгөөлж буй зарим иргэдийг бүр турхирах бусдад буруу мэдээлэл өгөх эрсдэлийг дагуулна. 

Ямар ч нөхцөлөөр өмгөөлсөн бай П.Батчулуун эмч хуулийн дагуу буруу зүйл хийснийг шүүх байгууллага нь тогтоочихсон. Харин хууль сайн байгаагүйгээс эрүүл мэндийн салбар эмчээ хамгаалж чадаагүй асуудлыг энд ярьж, дахин ийм зүйл гаргахгүйн тулд хууль, хяналтаа сайжруулах нь шаардлагатайг энэ хэрэг харуулсан.

Ийм учир төрийн түшээд нь шүүх байгууллагын шийдвэрийн эсрэг иргэдийг турхирахын оронд яаралтай хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудал руугаа орох нь зүй болов уу.


Сануулахад, П.Батчулуун донорын ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч нэмэлтээр С.А-гийн 10 гаруй эд, эрхтийг зөвшөөрөлгүй авсан. Эдгээрт ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваагүй байдаг.

Дүгнэлт: Цахим сүлжээнд олон талын мэдээлэл цацагдаж байгаа энэ үед уншигчид маань аливаа мэдээллийг нягталж дахин эмч яллагдаж, донор түүний ар гэр хохирох хэрэг гаргахгүйн тулд Донорын хуулийн шинэчлэлтийг шаардах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха ха ха
Ха ха ха
1 сар 28, 2025 14:27

Ер нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хүний эрхтнийг авдаг байсан нь илрээд сандарцгааж байгаа юм биш үү. Зөвхөн зөвшөөрөлтэй эрхтнээ л авах ёстой шүү дээ. Асар ойлгомжтой байна дөө

Ч.Ломбо
Ч.Ломбо
1 сар 28, 2025 22:11
Reply to  Ха ха ха

Монголчууд бид энд контент бичлэгээс харахад ухаан санаа мулгуу, ухаж бодох чадвар туйлын сул олонхи маань дебиль ангил�##�д багтмаар харагдаж байна Нэгэнт донор юмбол эрхтэн заах огт шаардлагагүй, тэр хүн бүхэлдээ донор болдог байх нь зөв . Ар гэр гомдол гаргаагүй гэдэгээ хэллээ. хэдэн төгрөг шантаажлан авч болох мөнгөний үнэр авсан нэгэн нөхөр хөөцөлдөж гүйж ах дүүгийн хүнээр нь өргөдөл бичүүлж гарын үсэг зуруулсан байна лээ

Mongol eej
Mongol eej
1 сар 28, 2025 17:49
Reply to  Ха ха ха

Harin tiimee, uhsen ch gesen ur hun l shuudee. end erhten tonodog asudal l hundugduj baigaa ni ilerch baigaa yum.

Бат
Бат
1 сар 28, 2025 15:50

Үхээд ялзрах нэг эрхтэн аваа л биз хүний аминд л орно юун сүртэй юм

Mongol eej
Mongol eej
1 сар 28, 2025 17:48
Reply to  Бат

Neg l udur chamaig bas majiilgaad ed erthtniig chin avsan baival yaahuu?

Зочин
Зочин
1 сар 28, 2025 16:11

Үхсэн хүнийхээ эд эрхтэнийг мөнгө болгох гэж шоронд хийжээ асар их мөнгө нэхсэн байх.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 18:50

Za yu gej khudlaa yarikh ve dee.

Бодлоо
Бодлоо
1 сар 28, 2025 19:28

Нас барсан хүний эд эрхтнийг ар гэрийнхний зөвшөөрөлгүй буюу хулгайгаар авсныг нь шүүх тогтоожээ. Энд ойлгогдохгүй, төөрөлдөх юу ч байхгүй. Тиймээс гэмт хэрэгтэн болсон эмчийг элдвээр өмгөөлөн саймшрах нь борооны дараа цув нөмрөхтэй адил. УИХын гишүүн ийм байдлаар нөлөөлөх гэвэл шударга ёс үгүйлэгдэнэ.Чинбүрэн эмчийн хувьд найзыгаа, ахыгаа гэсэн сэтгэлээр ярьсан, уулзсан байж болох ч сонирхлын зөрчил илт харагдаж байсан. Ер нь Х�##�двартын эмнэлгийн газар, санхүүтэй холбоотой авилгын асууд�##�д холбогдож байсан гэсэн элдэв цуурх�##�,мэдээллийг үнэн байжээ гэж үзвэл манай гишүүн ч �##�ь хэдийн ялтан болоод хоригдож байх учиртай биш үү??

Ч.Ломбо
Ч.Ломбо
1 сар 28, 2025 22:16
Reply to  Бодлоо

прокурор , шүүгч хоёрт донор эрхтнээ хуулинд зааснааар өгөхгүй учир та хоёр үхэх нь зөвдөө

Эгэл
Эгэл
1 сар 28, 2025 20:53

Энэ шүүгчид донор хэрэгтэй болсон цагт нь хуулиар хориотойгийн улмаас болохгүй ,хүлээсээр мажийх болтугай.Үйлийн үр ха�##�га андуурахгүй,хаусны чинь ха�##�га ч мөн адил.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 22:05

ТОНОЖ ДЭЭРЭМДСЭН НЬ ҮНЭН

Холбоотой мэдээ

Back to top button