НИЙГЭМНийгэм мэдээ
Цасанд суусан бага насны хоёр хүүхэдтэй автомашиныг олж, тусламж үзүүлжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр эмэгтэй бага насны хүүхэд жолоочийн хамт нэгдүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:42 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн Т /25 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/, Т /26 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, жолооч Ш /27 настай, эрэгтэй/ нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.