УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Утааны сонсгол #2 | Шинжээч: ТТТ ХК-д М.Ганбаатар ₮6.8 тэрбумын 42, Ц.Даваацэрэн ₮10 тэрбумын долоон зөрчилтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


НЭМЭЛТ: 13.40 цаг

Шинжээч дараах мэдээлэл өглөө.

Гүйцэтгэх захирал М.Ганбаатарын үед,

  • 2019 онд 185,7 тэрбум төгрөг батлагдаж, гүйцэтгэл 114 тэрбум төгрөг. Санхүүгийн тайлангаар найман алдаа илэрч, 522 сая төгрөгний зөрчил гарсан.
  • 2020 онд батлагдсан төсөв 273,5 тэрбум төгрөг. 232,8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. 2 тэрбум төгрөгний 18 алдаа илэрсэн.
  • 2021 онд 216,9 тэрбумын төсөв батлагдаж, 214,8 тэрбумын зарцуулалт хийгдсэн. 4,3 тэрбум төгрөгний 16 алдаа зөрчил илэрсэн.

Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн үед,

  • 2022 онд 281,6 тэрбумын төсөв батлагдаж, 325,5 тэрбумыг зарцуулсан. Есөн тэрбум төгрөгийн дөрвөн алдаа зөрчил илэрсэн.
  • 2023 онд 285 тэрбумын төсөв батлагдаж, 304,8 тэрбумыг зарцуулсан. 1,1 тэрбум төгрөгийн гурван зөрчил илэрсэн.

"Тавантолгой түлш" ХК-д М.Ганбаатарын үед ₮6.8 тэрбумын 42 алдаа зөрчил, Ц.Даваацэрэнгийн үед ₮10 тэрбумын долоон алдаа зөрчил илэрсэн" байна.


НЭМЭЛТ: 13.00 цаг

-"Халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын тоо огт буураагүй"-

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "Хэдэн айл буцаад зуухаа галлаж эхэлсэн бэ. Тавантолгой түлш компани өнгөрсөн хугацаанд 1.5 их наяд төгрөг салхинд хийсгэсэн байна" хэмээлээ.

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх "Гэр хороололд өнөөдөр эрчим хүчний гэрээтэй 196 мянган хэрэглэгч байна. Үүнээс тогтвортой 138 мянган хэрэглэгч байна. Энэ иргэдийн шөнийн хөнгөлөлтийг Засгийн гаөзар төлж барагдуулж байгаа. Халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын тоо огт буураагүй. Өөрчлөгдөөгүй гэдгийг төлж байгаа төлбөрөөр батална" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.45 цаг

"Утаанд 1 их наяд 560 тэрбум төгрөг үргүй зарцуулсан байна шүү дээ"

Иргэн П.Бурмаа "Үндсэн хуулийн 16.2 дахь заалт онц ноцтойгоор зөрчигдөж байгаа. Дорвитой шийдэл гаргамаар байна. Утаанд 1 их наяд 560 тэрбум төгрөг үргүй зарцуулаад алга болчихсон байна шүү дээ" хэмээлээ.

Nргэн Ц.Оюунжаргал "Би 31-нээс бусад бүх сонсголд сууж байна. Нүүрс нийлүүлсэн Ж.Оджаргалыг авч ир гэсэн, хаана байна. Сайхан яриад байсан Нара гишүүн хаана байна. Битгий дүр эсгэж ажиллаарай. Хэрвээ баяжихын төлөө явж байгаа бол үтэр түргэн энэ ордноос зайлаарай" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хөөх та чинь ямар зүй бус үг хэлдэг юм бэ. Хамгаалалтынхан заалнаас гаргаарай" гэлээ.


НЭМЭЛТ: 11.35 цаг

-Л.Ганзориг: 2019 онд анхны хүн угаартаж өөд болоход ТЕГ бүх шинжилгээ хийсэн-

"Баялаг эрдэм цом" ХХК-ийн захирал Л.Ганзориг "2012 оноос хойш Шинжлэх ухааны академийн хийцээр шахмал түлшний барьцалдуулагч гэсэн чухал элементийг гаргаж авахын төлөө ажилласан. 2021 онд "Тавантолгой түлш" компанид нийлүүлж, түүнээс хойш нийлүүлээгүй. Тэр үед цэвэр цардуулан суурьтай барьцалдуулагч хэрэглэдэг байсан. 2019 онд хамгийн анхны хүн угаартаж өөд болоход Тагнуулын ерөнхий газар бүх шинжилгээнүүдийг хийсэн баримтууд байдаг. Шинжилгээний хариу "ямар ч хор нөлөөгүй" гэж гарсан. Тухайн үед хятад барьцалдуулагч ашиглаж байсан гаалийн бичиг надад байна. Утаагүй байсан хоёр жил бид шохой, чулуу, хятадаас цаасны үйлдвэрийн хаягдал гэхчлэн юу болгоныг айлын зуух руу чихлээ. Гарсан үр дүн энэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого яагаад явуулахгүй байгаа юм бэ. Ерөнхий сайдад дөрвөн удаа хандсан. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчид хандлаа. МАН-ын бодлогоор нийслэлд 10га газар гаргаж өгөөд бариулчихсан үйлдвэр шүү дээ. Таван толгойг цардуулаар хангах хоёр үйлдвэр барина. Мидлинг муу гэнэ. 2017 онд мидлингээр манай үйлдвэр шахмал түлш гаргаад өгөхөд нэг ч хүн угаартаагүй" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.30 цаг

"163 бол эмнэлгийн тусламж авахдаа эндсэн хүмүүсийн тоо, нийт 779 иргэн угаартаж нас барсан"

Сонсголын эхний өдөр /2025.02.03/ доктор Б.Сувдын мэдээлэлд нийт 163 иргэн угаартаж нас барсан гэдэг тоон мэдээлэл дурдагдсан. Гэтэл сонсголд оролцогч эмч Г.Ууганцэцэг "2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл угаарын хийн хордлогоор 163 биш 794 хүн нас барсан байна" хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Монгол Улсад угаарын хийгээр нас барсан гэж бүртгэгдсэн нийт иргэдийн тоо 779. 2017-2025 оны хооронд Шүүх шинжилгээний газарт бүртгэгдсэн тоо. 163 бол эмнэлгийн тусламж авах явцдаа эндсэн хүмүүсийн тоо. Угаартсан иргэдийн тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдсэн байна шүү" хэмээн бататгалаа.


ЭХЛЭЛ: 11.00 цаг

- ЭТТ компаниас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй-

Шинжээчийн мэдээлэлд: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байна.

Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд,

  • Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг,
  • Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
  • "Тавантолгой түлш" ХХК-д 2021-2023 онд хийсэн аудитаар баталгаажсан дүн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн,
  • Цэвэр агаар төсөл 2021-2023 оны тайлангаар баталгаажсан дүн гэх мэт. 

Мөн ЭТТ компаниас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байсан.


Утааны сонсголын эхний өдрийн Утааны сонсгол #1 | Х.Батцэнгэл: “Энержи Ресурс” компани Тавантолгой түлш рүү 149 тэрбумын 3 сая тонн нүүрс үнэгүй нийлүүлсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2025 14:48

ПЭЭ ИЙМ ОЛОН ХҮН ҮХСЭН ЮМ УУ

TAX
TAX
2 сар 4, 2025 16:41

ЭХ-ний сайд бсн Тавинбэх сайжруулсан түлшний үйлдвэрийг хариуцаж бсн ш дээ, буруутай этгээд гүлдийгээд гөлөлзөөд явах юм.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 22:26

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочинзочин
Зочинзочин
2 сар 4, 2025 22:54

Энэ хужаа барьц�##�дуулдаг нийлүүлдэг ийн цаана хүрэлсүх оюунэрдэнэ 2 бгаа ш дээ ард түмэн бүгд л мэддэг болсон ...нууц гэж байхгүй эрт орой бүгд тл болдог шүү дээ ард түмнийг утаагаар хордуулж �##�ах аймглан устгах эд эсийн төвшинд хордуулах бодлогыг хүүрэнсүх санаачилсан 779 хүний сүнс зүй бусаар хорвоогоос буцсан болхоор эд нарын голомт харлаж үр удамгүй үндэсгүй бно оо хайран сайхан ард түмнийг минь ингэж доош нь оруулах гэж. Одоо хүүрэнсүх 2 удаа гаргсан мэхээ хийх гэж бна их хурлаас буусан хулгайд холбогдох дөхөөд ирэхээрээ, сая Е сайд бхдаа Ерөнхийлөгчид дэвших гэж буусан одоо амиа аврах гэж бууна аа . Нүгэлээ дийлэхгүй архи ууж охид хүүхнүүдтэй садарлав�##� хэвтдэг гэсэн муу боолын заятай хулгайчид хааны эрх мэдэл өгхөд ард түмэнийг зовоож улс мөхөөдөг гэсэн үнэн болоо шүү

Зочин
Зочин
2 сар 5, 2025 08:22

Даваацэрэнгийн Эрлэнэт үйлд.эрт ажилласан үеийг сайн ш�##�гах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:43

Гэсэн ч хулгайчууд нь байж л байна.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:45

Хулгайчид нь тодорхой байхад л юу ч хэлж хийж чадахгүй ийм арчаагүй болтлоо дампуурсан арай л

ЗочинОтгоо
ЗочинОтгоо
2 сар 6, 2025 23:41

Даваацэрэн гэж ГОК ийн захир�##� байхдаа ч мөнгөний асууд�##�д орж байсан нөхөр, 5толгой түлш ххк д бас захир�##� бас л 10 тэрбум цадаж ханадгүй бирд вэ

Иргэн
Иргэн
2 сар 7, 2025 10:03

Даваацэрэн чинь Эрдэнэт үйлдвэрийг самарсан хүн шүү дээ!!! МАН-АН-Н мафиуудад мөнгөө өгдөг учираас яваад байгаа юм!!!

Самдан
Самдан
2 сар 10, 2025 11:41

Энэ даваацэрэн гэж хулгайч Элбэгдоржийн гар хөл болж олон жил эрдэнэт үйлдвэрийг самарсан , ачит ихт гээд цагааны зэсний үйлдвэрийн 34 % аваагүй авахгүй гэсэн байгаа юм . Элбэгдоржийн үед Эрдэнэтэд байсан хүн төр солигдоод байхад таван толгойн түлшний үйлдвэрт эзэн суудаг нь ёстой л жинхэнэ манан байдаг гэдгийг бүрэн утгаар нь харуулж байна ....Монголын төрийг Данхын гэр бүл бүрэн сүйрүүлж дууслаа .. засаг огцорч байж л монгол улс сэргэнэ

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
2 сар 10, 2025 21:19

Юу уншчихав аа? Бараг 800 хүн угаартаж нас барсан юм уу? Дайн дажинтай орнуудаас ялгаа байгаамуу? Энэ тоо цаашдаа өсөх гүй гэсэн бат�##�гаа хаана байна? Монгол төр монголынхоо ард түмний төлөө огт санаа тавьдаггүй юм байшдээ. Утаагүй түлш.зуух гэсэн худлаа юм яриад хэн нэгэн компаныг санхүүжүүлж тэрнээсээ авилга авдаг юм биш үү? Яамаар юм бэ ? ????????

Холбоотой мэдээ

Back to top button