Иргэдийн гарын үсэг цуглуулсан Утааны сонсгол ирэх сарын 2-нд эхэлнэ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх товыг баталсан.
Түүний нэг нь "Утаа ба Эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг бөгөөд тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ахалж энэ сарын 15-ны өдөр төрийн ордонд зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгож өнөөдөр “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдвээр төрийн ордонд 14:00 цагаас хэлэлцүүлэг хийх юм.
Харин 75 мянган иргэний гарын үсэг цугларч хийхээр болсон утааны сонсгол ирэх сарын 2, 3, 4-ны өдрүүдэд болно.
Тиймээс сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор хэлэлцэх асуудлыг нь эрэмбэ дараалалтай болгох үүднээс утааны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.