Нийгэм мэдээ

Н.Мандуул: Иргэн, ААН-үүдтэйгээ хамтарч хаяг, рекламны өнгө байрлалыг нэг стандарттай болгоно

Чингэлтэй дүүрэг төвийн зургаан хороодын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрлийн шон хооронд болон байрнууд дунд эмх замбраагүй унжсан байсан цахилгааны утас, кабелуудыг тусгай багаж хэрэгслээр багцалж цэгцэлжээ. Мөн шаардлага хангахгүй болсон хаяг, самбаруудыг буулган Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан төмөр шон бүхий тулгуурт 120 гаруй байгууламжийг буулгаж, зам, талбайд үүссэн нүхэнд цутгалт хийн битүүлж тэгшилсэн байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өнгөрсөн өдрүүдэд дүүргийн 1, 2, 3, 5, 13 дугаар хорооны зарим байршлуудад өнгө үзэмж муутай хаяг, сурталчилгааны самбаруудыг зохих журмын дагуу иргэн, ААН-үүдтэй харилцан зөвшилцөж буулгалаа. Дэлхийн олон хотуудын жишгээр барилга дээрх хаяг, самбарын хэмжээс, өнгө, байрлал зэрэгт тодорхой нэгдсэн стандарт тогтоож, энэ тал дээр бизнес, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, ААН-үүдтэйгээ сайн ойлголцож, хамтарч ажиллана” гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2025 09:53

Битгий тэнэгтээд байгаач ээ ! Нэг стандартны реклам гэж юу байдгийн бэ ? Яасан хачин толгойтой, ямар сонин юм ярьдаг эр вэ, хөөе ?!

Иргэн
Иргэн
2 сар 5, 2025 11:28
Reply to  Зочин

ЧД-ийн засаг дарга Н.Мандуул харин ч маш зөв санаачилга гаргасанд т�##�архаж байна. Хаяг нэг бүр нэг стандарттай байх нь зөв. АНУ-ын �##�ь ч хотод очиход үйлчилгээний төвд бүх үйлчилгээний газрууд (үсчин, зурагчин, хоолны газар, кофе шоп, дэлгүүр гэх мэт) нэг өнгийн дэвсгэртэй, ижил үсгийн фондтой, нэгэн жигд хаягтай байсан. Маш цэвэрхэн харагддаг юм билээ. Хаягийн үндсэн дэвсгэр нь хүрэн бор өнгөтэй байсан. Гэтэл манайх хачин эрээлжилсэн, муухай хаягуудтай харагддаг. Дээр нь явган хүний зам дээр босоо дэлгэдэг зар хаяг шууд �##�хуулаад тавьдаг. Үүнийг хориглох хэрэгтэй байна. Чингэлтэй дүүрэг 18-21 цагийн хооронд �##�бан байгууллагын хогийг авах гэх мэт хотын соёлд нийцсэн шинэлэг зүйл хийж эхэлсэн шүү. Засаг дарга Н.Мандуул, түүний хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Бусад бүх дүүрэг хороодын дарга нар ингэж санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

хуульч
хуульч
2 сар 5, 2025 10:43

соци�##�изм уу гөлөг өө, хэний бизнесийг дэмжээд бгаан.....................

Холбоотой мэдээ

Back to top button